Нийгмийн

Ханиад, томуу ихсэж 1265 ор нэмэлтээр дэлгэж, 92 оюутныг ажиллуулж эхэллээ

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хүүхэд хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлж 2195 болгожээ. Тодруулбал, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 615 ор, Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ-д нийт 530 ор нэмж дэлгэсэн байна. Мөн БХЯ, ХЗДХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй зөвшилцөн нийт 120 оронд томуугийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

Түүнчлэн хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор энэ сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл нэмэлтээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны 92 оюутныг сувилагчийн туслахаар ажиллуулахаар болсон байна. Оюутнуудын үндсэн сургалтыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх, эмнэлзүйн сургагч болон мэргэжлийн багш нарын удирдлага дор эмнэл зүйн дадлагыг ажлын байранд хийлгэх, урамшуулал, хоол, унааны зардлыг олгохоор зохицуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-12 10:45

Хотын агаар ийм байхад аргагүй ш тээ

Холбоотой мэдээ

Back to top button