Нийгэм мэдээ

Сургуулийн автобусууд жолооч, шатахуунгүйн улмаас хүүхдээ зөөж чадахгүйд хүрчээ

Сурагчдын автобуснууд жолоочгүй, шатахуунгүй улмаас үйлчилгээнд гарч чадахгүйд хүрээд буй.

Нийслэлийн хэмжээнд нийт 326 автобус төрийн болон хувийн өмчийн сургуульд үйлчилж байгаагийн 72 нь төрийн өмчийнх. Эдгээр автобусыг Нийслэлийн НТГ-аас хариуцдаг бөгөөд 14 нь цалин бага гэсэн шалтгаанаар жолоочгүй байгаа аж. Мөн 42 сургуульд хувийн өмчийн 48 автобус явж байгаа бөгөөд эдгээрийн зардлыг харьяа дүүргийн ЗДТГ-аас хариуцаж, төсвийг нь сар бүр олгодог аж. Харин төрийн бус буюу хувийн 45 сургуульд өөрийн болон түрээсийн 220 автобус явж байгаа, төсвийг нь тухайн сургууль өөрсдөө хариуцдаг байна.

71-р сургуулийн автобус шатахуунгүй болсны улмаас үйлчилгээнд явахгүй байна гэх мэдээллийг тус сургуулийн захиргаанаас тодруулахад "Шатахуун тасалдаж хэсэг хугацаанд сурагчдын автобус үйлчилгээнд явахгүй зогссон. Гэхдээ өнөөдрөөс хэвийн явж байгаа. Төсвийг улсаас сар бүр хэвийн олгож байгаа" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-12 12:52

ХҮҮХДҮҮДИЙГ ЦАХИМААР ХИЧЭЭЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ. ХАНИАД, ХАЛТИРГАА, УТАА, ШАТАХУУН ГЭЭД ОЛОН ЮМ БИТГИЙ ЯРИАД БАЙ. МАН ГАНЦХАН СОНГУУЛИЙН ТОЙРГОО ХУВААРИЛАХ АЖЛАА Л ХИЙНЭ. ТА НАР ШАТАХУУН ДЭЭРЭЭ ЗОДОЛДОЖ, ШҮҮХ, ЦАГДААГААР ЯВЖ БАЙ. БИД СОНГУУЛИАР ГАРГААД ӨГНӨ. ЗА ЮУ.

Зочин
Зочин
2023-12-12 15:18

Хүүхдийн унаандаа юуны өмнө шатахуун өгөөрэй, хүүхдүүд хөлдөнө шүү

Холбоотой мэдээ

Back to top button