Орхон аймгийн 6 настнуудыг зүрхний үзлэг, шинжилгээнд хамруулжээ
Орхон аймгийн Засаг даргын 2023 оны А/656 дугаар захирамжийн дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор “Эрүүл Эрдэнэт хүн” төслийг хэрэгжүүлж, зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ.
Тодруулбал, үзлэгийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 2298 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийсэн байна.
Цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан 200 хүүхдэд хүүхдийн нарийн мэргэжлийн зүрхний эмч зүрхний эхо үзлэг хийж, 167 хүүхдийг гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч, хяналтад авчээ. Мөн зүрхний эмгэгтэй нэг хүүхдэд БНСУ-ын эмч нартай хамтарсан мэс заслыг хийсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.