Yonhap: “GS25”-ийн бизнес Монгол, Вьетнамд хурдацтай өргөжиж байна
БНСУ дахь “GS25” тав тухтай дэлгүүрийн удирдлага Монгол болон Вьетнам бизнес нь хурдацтай өргөжиж байна хэмээн ням гарагт /2024.01.07/ мэдээлсэн байна.
Тус дэлгүүрийн бизнес Вьетнамд 2018 оны нэгдүгээр сард, Монголд 2021 оны тавдугаар сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. “GS25” сүлжээ дэлгүүрийн салбаруудын тоо Вьетнамд 26-гаас 245, Монголд 2021 34-өөс 273 болж нэмэгджээ.
Ингэснээр “GS25 Group”-ийн тав тухтай сүлжээ дэлгүүрийн гадаад дахь салбарын тоо 518-д хүрч 2018 онтой харьцуулахад 20 дахин ихэссэн байна. Тус компани “Тэдгээр Азийн хоёр оронд борлуулалт ч өссөн, үүнд догбуги буюу хуурсан будааны бялуу, шарсан тахиа, кофе гэх мэт Солонгос бүтээгдэхүүнүүд болон “GS25” дэлгүүрт байх сууж хооллох зай тусалсан” гэж мэдэгдэл гаргасан юм.
“GS Group” гадаад дахь салбарын тоогоо 2025 онд 1,000, 2027 онд 1,500 хүргэх зорилго тавьжээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.