БНХАУ салан тусгаарлагч хэмээсэн Лай Чин Тэ Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Тайвань иргэд БНХАУ-аас ирээд байсан дарамтыг үл тоон эрх баригч Ардчилсан Прогрессив намаас нэр дэвшсэн Лай Чин Тэг ерөнхийлөгчөөр сонголоо. Тус улсын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Лай Чин Тэ бямба гарагийн /2024.01.13/ орой ялалт байгуулснаа зарласан юм.
Түүнтэй өрсөлдсөн Гоминдан намын Хоу Юүи, Тайванийн Ардын намын Ко Вэньжэ нар ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэдийгээр Лай Чин Тэ ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч Ардчилсан Прогрессив нам парламентад олонх байр сууриа хадгалж чадаагүй.
Сүүлийн найман жилийн турш Ардчилсан Прогрессив нам парламент болон ерөнхийлөгчийн эрхийг барьсан. Энэ хугацаанд орон сууцны үнэ өсөж, цалингийн хэмжээ зогсонги байдалд орсон байна. Ардчилсан Прогрессив нам мажоритар байр сууриа хадгалж чадаагүй нь ард түмэн эдгээр асуудалд дургүйцэж байгааг харууллаа.
Үүнээс гадна Лай Чин Тэ 40 хувийн санал авч ялсан юм. Дөрвөн жилийн өмнө Цай Инвэнь 50 гаруй хувийн санал авч үнэмлэхгүй ялалт байгуулж байсан. БНХАУ-ын Тайванийн хэрэг эрхлэх газар санал хураалтын дараа энэ сонгууль Ардчилсан Прогрессив нам олон нийтийн үзэл бодлыг төлөөлж чадахгүй гэдгийг харуулж байна гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.