Бизнес мэдээСурталчилгаа

Samsung Galaxy S24 цувралаар хиймэл оюун ухааны шинэ эринийг эхлүүлцгээе

Samsung Electronics компани гар утасны цоо шинэ эринийг эхлүүлж, алдарт Unpacked арга хэмжээгээ АНУ-ын Сан-Хосе хотод зохион байгуулсныг Монголд 2024 оны 1-р сарын 18-нд  www.samsung.com/mn албан ёсны сайтаар шууд дамжууллаа.

Samsung Electronics компанийн гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч Тэ Мүн Ро “Galaxy S24 цуврал биднийг дэлхий ертөнцтэй цоо шинэ байдлаар холбож, гар утасны ирээдүйг шинэчлэн тогтоож байна. Дэлхийн хэрэглэгчид Galaxy AI-г ашиглаж, өдөр тутмын амьдралаасаа цоо шинэ боломжуудыг нээж олно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

Хиймэл оюун ухаан, инженерчлэлийн гайхамшиг ирээдүйг хааш нь залахыг харуулсан энэхүү танилцуулга дэлхийн гар утасны зах зээлийг шинэчилж, өрсөлдөгчийнхөө дунд өндөр босго тогтоолоо. Дэлхийн нээлтийг гэрчилсэн мэргэжилтнүүд ч “Samsung компани Galaxy S24 цувралаараа хиймэл оюун ухаант гар утасны шинэ эринийг эхлүүллээ” гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Хиймэл оюун ухаанаар бүрэн тоноглогдсон Galaxy S24 цуврал энэ удаад гар утасны хэрэглээг хэзээ ч байгаагүйгээр хөнгөвчилсөн байна.

Хэнтэй ч хаана ч ойлголцоно

Хэлний бэрхшээлийг Live Translate -ээр шийдсэнээр аль ч улсад асуудалгүй нэвтрэлцэж, дундын зуучгүйгээр бүхнийг шийдвэрлэх боломжтой боллоо. Харилцан яриаг хоёр талын дэлгэцэн дээр орчуулгатай харуулахдаа ямар ч data, Wi-Fi ашиглахгүй. Мөн keyboard дээр хиймэл оюун ухаан нэвтрүүлснээр аливаа мессежийг 13 хэлээр газар дээр нь хөрвүүлдэг болжээ. Chat Assist таны илэрхийлэх гэсэн үгийг яг л өөрөөс тань гарах мэт өнгө аясаар дамжуулна. Тэрчлэн хайлтын системийн аварга Google компанитай хамтарсан Circle to Search-ээр хайлтыг үгээр биш дүрсээр буюу тухайлбал, гадаадад амарч яваа найзынхаа зураг дээрээс арын объектыг нь тодруулахад л түүний талаар бүрэн мэдээллийг гаргаж өгнө.

Бүтээлч байдлаар дэлхий ертөнцтэй дахин танилц

Galaxy S24 цувралын, хиймэл оюун ухаанд суурилсан ProVisual Engine нь камерын хүчин чадлыг хэд дахин сайжруулж, зураг авахаас авхуулаад нийгмийн сүлжээнд хуваалцах хүртэлх бүх үед нь бүтээлч эрх чөлөөг дураар нь олгоно. Алсаас авсан зураг бүрсгэр байдгийг мартах цаг иржээ. Galaxy S24 Ultra загварын 5x оптик линзтэй Quad Tele систем нь 50 мегапикселийн мэдрэгчээр ажилладаг бөгөөд Adaptive Pixel -ийн ачаар 2x, 3x, 5x-ээс 10 дахин хүртэл томруулж татдаг. Enhanced digital zoom-ээр дүрсийг 100 дахин татсан ч тодоос тод харагдана.  Nightography-ийн хүчин чадлыг сайжруулснаар Galaxy S24 Space Zoom горимоор дарсан зураг, видео ямар ч нөхцөлд, яаж ч томруулсан гайхалтай тод харагдана. Ultra-ийн пикселийн хэмжээ нь өмнөх загвартай харьцуулахад 60 хувиар нэмэгджээ. Оптик дүрс тогтворжуулагч, гарын чичиргээ мэдрэгчийг сайжруулснаар Galaxy S24 Ultra-ийн камерын бүрсийлт улам буурчээ. Урд болон хойд камерыг Dedicated ISP Block-оор тоноглосон учир видео бичлэг хийх үед дуу чимээг шүүхээс гадна зурагчин болон объектын хөдөлгөөнийг ялгадаг.

Ухаалаг хэрэглээг утсаараа мэдэр

Хиймэл оюун ухаан амьдралд нэвтэрсээр байгаа энэ үед гар утасны хүчин чадал эрэлт, хэрэгцээг хангахуйц өндөр гүйцэтгэлтэй байх ёстой. Үүнд, тоглоом тоглох, өндөр чанартай видео бичлэг хийх, засварлах, нэг зэрэг таван аппликейшн ашиглах зэрэг үйлдэл багтана. Galaxy S24-ийн чип, дэлгэц зэрэг бүрэлдэхүүнийг сайжруулсны ачаар ямар ч үйлдлийг торохгүй гүйцэтгэх болжээ. Тухайлбал, Galaxy S24 Ultra -ийг Qualcomm компанийн Snapdragon® 8 Gen 3 чипээр тоногложээ. Зөвхөн Galaxy-ийн хэрэглэгчдэд зориулагдсан энэхүү чипсетийн ачаар NPU-ийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирч, хиймэл оюун ухаан үр дүнгээ бүрэн гаргаж байна. Хамгийн сүүлийн үеийн техник, программ хангамжийн ачаар Galaxy-ийн тоглоомын хүчин чадал илүү хүчирхэг болжээ.

Байгаль орчны төлөө нэг сумаар хоёр сонголт

Galaxy-ийн хувьд гар утасны зах зээлд шинэ стандарт тогтооно гэдэг нь хүн төрөлхтөн болон байгаль дэлхийн төлөө бага зардлаар илүү ихийг бүтээхийг хэлнэ. Энэ хүрээнд, Galaxy S24-ийн дотоод болон гадаад эд ангиудад дахин боловсруулсан хуванцар, шил, хөнгөн цагаан ашиглаж, дэлхий дахинд дахин боловсруулалтаар үлгэр дуурайл болж байна. Тухайлбал, батарей,  чанга яригч гэх мэт эд ангийг анх удаа дахин боловсруулсан кобальт болон газрын ховор элементээр хийжээ.

Деталь бүр нь анхаарал татна

Galaxy S24 Ultra загварыг анх  удаа титан хүрээтэй болгосноор илүү бат бөх, илүү удаан эдэлгээтэй болж, өмнөхөөсөө харьцангуй нимгэн болсноор илүү эвтэйхэн болжээ. Galaxy S24+ болон Galaxy S24 -ийн ар нурууг хажуугийн хүрээ рүү аажмаар уусгаж, хийц дизайныг төгс гүйцэтгэжээ. Galaxy S24 цувралд байгалийн өнгө зонхилж байна. Galaxy S24 Ultra нь титан саарал, титан хар, титан ягаан, титан шаргал өнгөтэй бол Galaxy S24+ болон Galaxy S24 нь титан хар, гантиг саарал, кобальт ягаан, хув шар зэрэг өнгөний сонголттой.

Эдгээр гар утаснуудыг урьдчилан захиалга хийх боломжтой боллоо. Урьдчилсан захиалгыг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд болох Mobicom, Unitel, Pc Mall, Technozone, Sain Electronics, Solar Star, BSB Service компаниуд авч байна.

Урьдчилсан захиалга үргэлжлэх хугацаа: 2024 оны 1-р сарын 18-наас 2-р сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com/mn сайт болон Samsung-ийн хэрэглэгчийн лавлах 18002555 дугаараас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button