НИЙГЭМНийгэм мэдээ

Баян-Өлгийн Буянт сумын ИТХ-ын төлөөлөгчид хуйвалдаж, ЕБС-иа хамаатныхаа нэрэмжит болгожээ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийг Х.Шадетийн нэрэмжит болгосныг эсэргүүцэж багагүй талцал маргаан үүсээд байна.

Тодруулбал, Х.Шадет гэх иргэний хүү Ш.Серикбол нь тус сумын сургуулийг аавынхаа нэрэмжит болгохыг хүссэн өргөдлийг 2023 оны арванхоёрдугаар сард аймгийнхаа ИТХ-д гаргажээ. Энэхүү хүсэлтийн хариуд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хабыл нь "Орон нутгийн асуудал тул нутгийн удирдлага өөрөө шийдэх эрхтэй” хэмээн түлхэж, сумын ИТХ руу шилжүүлсэн байна. Ингээд Буянт сумын ИТХ ерөнхий боловсролын сургуулиа Х.Шадетийн нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэх жагсаалтад байгаагүй ч, хэлэлцээд 2024.02.26-нд баталсан аж.

Санал хураалтад, И.Гүлмайра, Амандых, Нуржан, Берикбол, Марттеба, Нурлан, Арстанбек нарын есөн төлөөлөгч дэмжиж, харин сумын ИТХ-ын дарга С.Нэргүй, Мөнхбат, Болдбаатар, Чимгээ нар дэмжээгүй байна.

Хачирхалтай нь, аавынхаа нэрэмжит болгохоор өргөдөл оруулсан Ш.Серикбол нь Буянт сумын ИТХ-ын төлөөлөгч Шаку, И.Гүльмайра нарын хадам нагац ах нь, ИТХ-ын төлөөлөгч Амандыхийн авга ах нь аж. Өөрөөр хэлбэл, хамаатан садан хамаарал бүхий хүмүүс нь дэмжиж, нэрэмжит болгосон процесс өрнөжээ.

Нутгийн иргэд буюу урианхай иргэдийн төлөөлөл МУАЖ Самжид, МУАЖ Б.Дамчаа нарын нэрэмжит болгох саналтай ч, хүлээж авдаггүй. Тиймээс сургуулиа хэний ч нэрэмжит болгохгүй байхыг хүсэж буй талаар мэдээлэл бий.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Үнэхээр хууль бус шийдвэр

Зочин
Зочин

ЭНЭ МУУСАЙН ХАСАГУУДЫГ ШИНЖААН УЙГАР КАЗАКАСТАН ЛУУ НЬ ХӨӨЖ ЯВУУЛААЧ ЯМАР ИХ ДАВАРЧИНА ХӨӨШ МУУСАЙН ХАСАГУУДАА АЯТАЙХАН БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ НУТГАА АВЬЯА БИТГИЙ ДАВРААД БАЙГААРАЙ ТАНАЙ МУУ СЕРИКИЙГ ЗААН БОЛГОЦОН ЧИНЬ БАС ДАЛЧИГНАСАН АЙМГИЙН БАР БОЛГОНО ШҮҮ

Батиш
Батиш

Энэ хасгууд их давраад байна да
Ховд Увс аймагт хуваагаад өгсөн дээр байх

Зочин
Зочин

Шаку сургуульд олон жил ажилласан бхаа сургуулиас хангалттай хоолоо олж идэж уусан байх санаа муутай хүн гсн үнэн юмаа

Зочин
Зочин

Одоо энэ тэтгэврийн өвөө эмээ нар болих хэрэгтэй өөр Казак монгол зөндөө мундаг 2 залуучууд байгаа шуу дээ энэ хэдийг харуул сум хөгжихгүй

Зочин
Зочин

Araich dee davraad baina uu daa tolgoitoi l baigaarai daa ergelt irnee ireh irehdee mash huchtei irne shuu bodooroi

Зочин
Зочин

Dawarsan hasguud dawrah bloogui

Зочин
Зочин

Ene 9 tuluulugch dahij songuulid ursulduh erhgui erhiig n has huulind zaasan bga

Зочин
Зочин

Шаку Гүльмайра цэнгэл сумаас ирсэн 2 цагаачын даврах болоогүй шүү

Д.Бүрлээ
Д.Бүрлээ

Ийм муухай юм гэж юу байдгий арай л дэндэж байна шүү заавал хэн нэгний нэрэмжит болгох ямар ч шаардлага байхгүй шдээ яаасан дураараа юм бэ.

Монгол
Монгол

Даврсан хасгууд бэ

Холбоотой мэдээ

Back to top button