НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатарт 15 хэм дулаан

Аравдугаар сарын 04-ний 20.00 цагаас аравдугаар сарын 05-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: 4-5-ний шөнө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 5-ны өдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгийн хойд, Увсын баруун сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар +2...-3 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +19...+24 градус,бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр 0...-2 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button