Улс төрийн мэдээ

Урьдчилж мэдэгдэлгүй Яармаг руу нүүхээр болсон “Номт наран” сургууль эцэг, эхчүүдийг бухимдуулж байна

“Номт наран” ерөнхий боловсролын сургууль хичээлийн байраа энэ хаварт багтаан Яармаг дахь Арцатын ам руу нүүлгэх шийдвэр гаргажээ. Тус сургуулийн одоогийн байршил 3, 4-р хороололд юм.

2023-2024 оны хичээлийн жил дуусахад нэг улирал үлдсэн. Эцэг эхчүүдийн хувьд, энэ гэнэтийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.

“Номт наран” сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл бидэнд мэдээлэл өгөхдөө,

“Бид тус сургуулийг сонгохдоо мэдээж байршил харгалзсан. Мөн хүүхдийнхээ дугуйлан, секцийг сургуулийнх нь ойролцоо зохицуулчихсан байгаа. Гэтэл энэ хаварт багтаан сургуулийг Яармаг руу нүүлгэнэ гэдгийг эсэргүүцэж байна. Арцатын ам ямар хол, Яармаг хэчнээн түгжрэлтэй газар билээ. Гэнэтийн энэ шийдвэрийн улмаас хүүхдээ эцэг эхчүүд Яармаг руу зөөх, эсвэл бие даан явуулна гэдэг тун хүнд байна.

Энэ сургууль 6 сая 900 мянган төгрөгийн төлбар авсан. Үүнээс гадна дүрэмт хувцас, хоолны мөнгийг тусад нь авдаг. Цахим платформын төлбөр гэж жилд хоёр удаа 76 мянган төгрөг өгсөн. Анх хүүхдээ элсүүлэхэд байр нүүлгэнэ гэдэг асуудлаа огт яриагүй.

Хүүхдээ шилжүүлбэл шилжүүл, тэгсэн ч төлбөрийг буцааж өгөхгүй гэсэн.

Үүнийг эсэргүүцэж, эцэг эхчүүд нэгдээд байгаа” гэлээ.

Бид “Номт наран” сургуультай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй.

Тус сургууль төв болон Яармаг дахь хоёр салбарт үйл ажиллагаа явуулдаг гэж нүүр хуудастаа бичсэн ч эцэг, эхчүүдийн төлөөллийн өгсөн мэдээллээс энэ нь зөрж байна.

Яармаг дахь байршил руу нүүнэ гэдгээ шинэ элсэгчдэд урьдчилан мэдэгдээгүй, шаардлагатай нөхцөл байдал үүссэн байлаа гэхэд хичээлийн жил дуусах дөхсөн энэ үед шахамдуулж байгаа нь хүндрэлтэй зэрэг шалтгаанаар эцэг, эхчүүд бухимдаж байгаа аж.

Энэ сургууль 2016 онд нүүр хуудастаа "Өөрийн сургуулийн байртай" хэмээн бичиж, сурталчилгаа хийжээ. Гэвч өдгөө эцэг эхчүүдэд энэ байраа түрээсийнх, Яармаг дахь байрыг худалдан авч буй хэмээн тайлбарлаж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амраа
Амраа
2024-03-13 12:34

Хүүхдээ шилжүүлж авсан нь дээр ш�##� хулхи сург�##�т 0 газар байсан.

Саруул
Саруул
2024-03-13 13:19

Яагаад ийм үндэслэлгүй мэдээлэл нийтэлдэг юм бэ? Би хүүхдээ энэ сургуульд 6 жил сургаж байна. Энэ удаагийн шийдвэр нь хүнд туссан ч цаана байгаа асуудлыг нь бид ойлгох л ёстой болж байна. Дан ганц энэ сургууль ч биш монголд боловсролын с�##�барын тогтвортой орших байд�##� үнэндээ ийм л байна. Улсын сургуульд 1-р ангиасаа сургууль нь нураагдаад бас ашигл�##�тад орохгүй байсаар хувийн сургуульд оруулсан. Харин сэтгэл ханамжтай байдаг. Шилжвэл төлбөрийг нв буцааж өгнө л гэж бна лээ шд. 76к-г нэг удаа л авсан. Дараа жил бага мөнгө авна гэсэн шд.

Сараа
Сараа
2024-03-13 13:54

Ямар ч үндэслэлгүй мэдээлэл гаргахаа болимоор юм, дан худ�##� мэдээлэл гаргана, үндэс баримт бичиг эх сурв�##�жгүй мэдээлэл

Зочин
Зочин
2024-03-13 16:09

Ямар даварсан сургууль вэ ямар лангуу бгаа бишдээ

Зочин
Зочин
2024-03-14 18:15
Reply to  Зочин

Та гэхдээ сург�##�тыг нь хэр сайн гэдгийг нь мэдэх үү? Энэ хүн л худлаа ярьж бга болхоос 2удаа 76к аваагүй жаахан бодлогтой юм бичилдээ та

Зочин
Зочин
2024-03-14 09:26

ИНГЭЖ ШИЙДЬЕЭ ХҮҮХДҮҮДИЙХЭЭ ТӨЛБӨРИЙГ БУЦААГААД АВЧИЙ ТЭГЭЭД НААДУУЛ ЧИНЬ ЯВНА БИЗ ХЭРВЭЭ ТӨЛБӨР БУЦААХГҮЙ ГЭЭД БАЙВАЛ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААД СУРГУУЛЬ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛААД НААД СУРГУУЛИЙГ ЧИНЬ БҮҮР БАЯНӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМАНД ЗӨВХӨН БАГА БОЛОВСРОЛ ОЛГОХ СТАТУС ӨГӨӨД ЦӨЛЧИЙ ЭНЭ БОЛ ЦЭВЭО ЛУЙВАР ШҮҮ.БИ ҮҮГЭЭРЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ЭРЧ ХҮЧЭЭ АВЧ БИДНИЙ ХҮССЭНЭЭР ТӨЛБӨР ӨГӨХГҮЙ БОЛ ШАТ ДАРААЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВЧ ЭХЛЭХЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭР СОНГОНО ШҮҮ АЯТАЙХАН БАЙГААРАЙ

Зочин
Зочин
2024-03-14 18:11

Tiim shuu bi BAs surguuli maani nuune gehed ih shokond orsn Manai angiin ihenh huuduud shiljsn gehdee Ene jiliin 9n sard oor salbar deer xicheel orn gsn ym gent garsn yg yax ucraa oloxgu suuj bn

Зочин
Зочин
2024-03-14 21:59

hamagbtsagiig ni barj busniulchihaad yadaj tulburiig ni butsaaj uguuch luivarchidaa. uilchilgee awaagui bhad tulbur butsaaj uguhgui gedeg bol luivar hulgai deermees yalgaaguishdee. butsaaj uguhgui gedeg uildel zuvhun hulgaich mongold l bnshu

Зочин
Зочин
2024-03-15 07:02

Ямар баян новшнууд вэ улсын сургуульд үнэгүй сурга лдаа 12 жил сурахад бараг 2 өрөө байрны үнэ болно тэгээд одооны хагас робот болсон хүүхдүүд юугаараа илүү шархыг юм бэ хувийн сургууль нэртэй чанаргүй мөнгөний төлөө явсан юмнуудыг хаав�##� таарна

Зочин
Зочин
2024-03-15 09:59
Reply to  Зочин

Яахав англи, япон хэл, тэгээд хөгжмийн сург�##�танд хүүхдээ явуулв�##� зөөнө дээр нь сургуулиас үнэтэй ту�####�г шүү энэнээс ч үнэтэй ту�####�г юм. Хувийн сургуул

Зочин
Зочин
2024-03-15 09:55

Анх л 10р хороололд байгуулагдахдаа хажууханд 10р хороололд шинэ байр баригдаж байгаа эндээсээ бид нүүхгүй гэж худлаа ярьж элсэлт аваад 5 жил болоод нүүсэн газар шүү дээ.

Зочин
Зочин
2024-03-15 16:14

Нүүх нь зө. Шүү дээ.

Зочин
Зочин
2024-03-20 07:17

Энэ сургууль тийм ч муу сургууль биш шүү. Манай учраа олдоггүй нийгэмд чадлаараа л зүтгэж байгаа сургуульдаа. Мөнгө цагаан нүд улаан болсон нийгэмд мөнгөтэй мөртлөө хүүхлийнхээ төлбөрийг янзы нь үзэж байгаад өгнө гэдэг гажиг сэтгэлгээтэй эцэг эх энэ сургуульд байдаг л юм. Сургуулийн удирдлага өөрийн байртай болох гэж янз бүрээр л үзэж байна. Хувийн бүү хэл

Зочин
Зочин
2024-03-20 09:20

Сург�##�т сайн хэдий ч эцэг эхчүүдийг худ�##� мэдээллээр хангаж өөрсдийн байр гэж элсэлт аваад дараань гэнт л ийш нүүнэ тийш нүүнэ гэдэг нь та�##�агдахгүй байна. Анги хамт олон багшдаа дассан хүүхэдээ яаахуу. Ийм дураараа шийдвэр гаргадаг сургууль ч бх гэж дээ

Холбоотой мэдээ

Back to top button