УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Алдаржавхлан: Есөн дүүрэг, 204 хорооны эрх мэдэлгүй засаг дарга нарыг 42 болгож хумих боломжтой

Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны засаг даргын статусыг хумьж 42 болгох тухай засаглалын хэлбэрийн талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай ярилцлаа. “Эрх мэдэлгүй 204 нөхрийг эрх мэдэлтэй 42 болгон цомхотгон чанаржуулж, тэгш хуваарилалт хийе” гэсэн санааг илэрхийлж байсан юм.

-1992 онд батлагдсан засаглалын систем ажиллахаа больж эхэлж байна-

-"Улаанбаатар бүсчилсэн хөгжил" форумаар олон нийт метро, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний нэмэлт эх үүсвэр зэрэгт голчлон анхаарлаа хандуулж байна. Гэвч суурь асуудал нь засаглал, хууль эрхзүйн орчин юм. Үүнийг засаж сайжруулах, анхаарах ёстой гэдэг дэээр байр сууриа илэрхийлээч?

-1992 онд Улаанбаатар хот 575 мянган хүн амтай дөрвөн районтой байсан. 1992 онд Улаанбаатарчууд 7500га газарт, засаг захиргааны нэгжээр есөн дүүрэгтэй байжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс урагшаа, нэгдүгээр хороолол, Нисэхийн дэнжүүд хоосон байлаа.

Өнөөдөр 46 мянган га газар дээр амьдарч байна. 1 сая 724 мянган хүн амтай болсон байна. Суурьшлын бүс зургаа дахин тэлжээ.

1992 онд батлагдсан засаглалын систем ажиллахаа больж эхэлж байна. Хүрэлцэхгүй байна. Нийслэл, дүүрэг, хороо гэсэн бүтэцтэй. Үүнийг өөрчлөх цаг нь болсон. Тиймээс засаг захиргааны шинэчлэлийг зайлшгүй хийх цаг нь ирж байна. Нийслэл эрх мэдэлгүй маш олон даргатай. “Эрх мэдэлгүй олон дарга нарыг эрх мэдэлтэй болгоё” гэдэг санаачилга гаргасан.

-Засаглалын систем ажиллахаа больж эхэлж байна гэснээс засаглалын яг ямар гажуудал үүсчхээд байна вэ?

-Улаанбаатарт дүүргийн ес, хорооны 204 засаг дарга байна. Хорооны дарга дээр очоод асуудлаа шийдүүлье гэхээр эрх мэдэл байдаггүй. Иргэн хороон дээр ирээд бухимдаж байгаа юм л даа.

"Манай гудамжинд энэ зам хагарсан байна. Засаад өг" гэхэд засаад өгөх эрх мэдэлгүй. Ирээд асуудлаа ярихаар засаг дарга нь өөдөөс нь “Би уламжилъя” гэхээр чинь аргагүй биз дээ. Зөвхөн дээшээ уламжилдаг л дарга нар байгаа юм. Үүнийг л засаглалын гажуудал гээд байгаа юм. Тиймээс л уламжилдаггүй дор нь шийддэг албан тушаалтан бий болгох нь зүйтэй.

-Хэрхэн яаж өөрчлөх шаардлагатай байгаа юм бэ. 40 дүүрэгт хувааж, бүсчлэн хөгжүүлэх тухай өнөөдөр танилцуулж байх шиг байна?

-Уламжилдаг 4-5 хороог нэгтгээд 30-40 мянган хүн амтай 42 нэгж болгох шаардлагатай. Тухайн 42 нэгжийн засаг даргад нь бүх эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Засаг дарга нь "хогоо цэвэрлэдэг, замаа засдаг, цасаа цэвэрлэдэг гудамжныхаа гэрлийг сольдог" эрх мэдлийг шилжүүлж өгье л гэж байгаа юм. Эрх мэдэлгүй 204 засаг дарга нарыг нэгтгэж эрх мэдэлтэй 42 даргатай болъё.

-Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр хуулиа батлуулчихвал 2025 оноос нийслэл 42 нэгжтэй болох боломжтой-

-20 минутын Улаанбаатар” гэдэг концепц цухасхан танилцууллаа. 42 нэгжтэй уялдах вэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Үндсэн санаа нь ийм. Гэрээсээ гараад 20 минутын дотор алхаж сургуульд, цэцэрлэг, кино театр, эмнэлэгт хүрдэг байх ёстой л гэсэн концепц. Энэхүү концепцийг 42 нэгж дээр хэрэгжүүлье л гэж байгаа юм. Нисэхийнхэн тэр хавьдаа сургуульдаа явчихдаг, эмнэлэгтээ үзүүлчихдэг. Амгалангийнхан тэндээ кино үзчихдэг, үзвэр үйлчилгээгээ авчихдаг. Шар хадныхан тэндээ цэцэрлэгч хүрээлэнд суучихдаг, мөн ялгаагүй сургууль цэцэрлэгтээ явчихдаг. 20 минутын концепцийг 42 дээр хэрэгжүүлье л гэсэн санаа. Ингэж байж бид дэлхийн жишигт нийцсэн хот руу дөхөж очих юм байна.

-Хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Үндсэн хууль хөндөгдөх үү?

-Зургаа, долдугаар сард асуудлаа тусгаад хуулиа баталчих юм бол 2025 оноос хэрэгжүүлэх бололцоотой. Жил орчмын бэлтгэл ажил хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Хороодыг задалж байсан шүү дээ, өмнө нь. Задалж болж байсан юм чинь, буцаагаад нэгтгэж болно.

Бүх эрх мэдэл Хотын даргад төвлөрчхөөд байна. Хотын дарга бүх асуудлыг шийддэг, Хотын Ерөнхий менежер бүх тохижилтыг хариуцдаг. Үүнийг нь болиулж, төрийн анхан шатны нэгжид буюу хороон даргад эрх мэдэл өгье. Эрх мэдэл өгөхийн хэрээр дагаад хариуцлагын тогтолцоотой нь сайн уях. Муу ажиллах юм бол мэдээж хариуцлага тооцдог болох. Толгойт харанхуй гэрэлгүй, хогтой, зам нь хагархай байвал тэр нөхөртэй л хариуцлага тооцдог болчихвол. Одоо бол Хотын дарга нь дүүрэг рүү, дүүргийн дарга нь хорооных руу чихдэг гурвалсан тойрог байна.

-“Есөн дүүргээ яаая гэж байж юун 42 дүүрэг” гэсэн шүүмжлэл гараад эхэлсэн гэж анзаарсан. Дэмжигдэх үү?

-Нөгөө талаас нь ойлгоод байгаа байх. Есийг 42 биш, 204 засаг даргыг нэгтгэж 42 болгоё гээд байгаа юм. Эрх мэдэлгүй 204 нөхрийг эрх мэдэлтэй болгож өгч байгаа юм. Эрх мэдлийн тэгш хуваарилалтыг хийе л гээд байгаа санаа.

-Гэхдээ 31 жил шинэчлээгүй бүтцээр төрийн ажил явуулахад хүндрэлтэй байна гэдгийг ойлгуулах цаг хэрэгтэй байх?

-Тийм.

-Олон нэгжүүдийг нэгтгээд цомхон болгоё гэж байхад эсэргүүцэх хүн байхгүй байлгүй дээ-

-Хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байгаа юу. Хотын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх үү?

-Нийслэл, Засгийн газар, Хотын даргын гэсэн ажлын хэсгүүд ажиллаж байна. Энэ “Улаанбаатар бүсчилсэн хөгжил” форумын дараа бид Засгийн газарт өгнө. УИХ-аар холбогдох хууль тогтоомжийг хэлэлцэх байх аа.

Засаг захиргааны нэгжийн тухай хуульд, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд бага зэрэг нэмэлт өөрчлөлтүүд орно. Том өөрчлөлт орохгүй гэж үзэж байна.

-Маргааш /2024.03.15/ энэ парламентийн отгон чуулган нээлтээ хийнэ. Отгон чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Амжих байх. Отгон чуулганаар хэлэлцүүлье л гээд байгаа юм.

-Дэмжигдэх болов уу?

-Эсэргүүцнэ гэхээр би гайхаад байх юм. Олон нэгжүүдийг нэгтгээд цомхон болгоё гэж байхад эсэргүүцэх хүн байхгүй байлгүй дээ. Хоёр асуудлаар эсэргүүцэж байгаа юм. Эхнийх нь улстөрийн зорилгоор юу ч байсан эсэргүүцэж харлуулна гэгсэд. Хоёр дахь нь 1992 оны Үндсэн хуулийн зарчмыг хэвээр хадгалах хүсэлтэй хуучны маягийн хэсэг бүлэг нөхөд бий.

-Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч гэсэн буруу нэршил гэх үү, хавсарсан албан тушаал ч гэх үү. Сая ч бас энэ тухай хөндөгдлөө. Үүнийг хэрхэн цэгцлэх вэ?

-Үгүй. Улаанбаатар Хотын мээр гэх ганцхан даргатай тэр нь хот, нийтийн албан тушаалаа хариуцдаг байх. Хотын дарга Х.Нямбаатар сая бас хэлж байна. “Москва хотын нийслэлийн засаг дарга гэдэг юм байдаггүй” гэж хэллээ. Түүн шиг Улаанбаатарын хоёрдмол албан тушаалыг салгаад нэг л болгоё гэдэг санаа юм. Нийслэлийн засаг захиргааны нэгжийн албан тушаалтны асуудалд хариуцаж байгаа субъект нь хариулт өгөх байх. Миний хувьд 42 нэгж дээр л ажиллаж байна.

-42 нэгжтэй болгохоос гадна хууль эрх зүйн хувьд ямар том өөрчлөлт хийгдэх вэ?

-Өөр том өөрчлөлт орохооргүй байна. 42 нэгж гэх үү, дүүрэг гэх үү энэхүү өөрчлөлтөө Үндсэн хуулийн хүрээнд хийнэ. Нэр томьёоны хувьд яг тухайчлан тогтоогүй буюу эцэслээгүй л байна. Хороо ч гэж болно.

-42 нэгжтэй болсоноор нийслэлийн санхүү, эдийн засагт тэлэлт үүсэх зэрэг огцом өөрчлөлт орох уу?

-Өөрчлөлт төдийлөн орохгүй л болов уу. Одоогийн дүүргүүдийн төсвийг хувааж хэрэглэнэ л гэсэн үг.

-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-15 09:00

Маш зөв тэр хэсгийн дарга нар гэж нэг булайнууд байна бүгдийг нь �######�уулах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-03-15 09:29

Devshikh n' dee. Oird khelgyi khymyys kheld orood gants 1 yzegdekh bolj. Kkk

Zochin
Zochin
2024-03-15 09:47

Odoo yaay gej bhad bas ahiad medeltei darga nar ni nemegdeh ni

Иргэн
Иргэн
2024-03-15 09:49

Зөв зүйл ярьж байна. дэмжиж байна. Хаана хаанаа хариуцлагатай байдаг. Иргэд нь эргүүлээд хян�##�т тавьдаг хариуцлага тооцдог болох хэрэгтэй

Зочин
Зочин
2024-03-15 10:40

иргэдэд очих эмнэлэг сургуулийн үйлчилгээ улам л холдох байх даа

Зочин
Зочин
2024-03-15 11:01

Дэмжихгүй. Хуучнаар нь явуулах хэрэгтэй

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
2024-03-15 11:38

Ёстой зөв шүү

ДЭМЖИХГҮЙ!!!!!
ДЭМЖИХГҮЙ!!!!!
2024-03-15 12:15

За ёстой болиорой!! Төрийн үйлчилгээ хороодоор дамжин иргэддээ илүү ойр болох ёстой ат�##� улам холдуулж, баахан эрх мэдэлтэй дарга гарч ирэх юм уу?? Дарга нарын тоо, эрх мэдэл, хүнд сурт�##�, шат дамжлагыг нэмэх, иргэдээ эзэнгүйдүүлэх л юм руу явж байна!! Үүнийг иргэд хэрхэвч зөвшөөрөхгүй!! Одоо байгаа тогтолцоогоо хадг�##�аад хороон дарга нарт нь л эрх мэдлийг нь өг! Бүх эрх мэдлийг Дүүргийн дарга, дүүргийн ИТХ авчихаад юу ч хийлгэдэггүй, юу ч өгдөггүй энэ б�##�иар юмаа болиод хороон дарга нар батлагдсан төсвөө захиран зарцуулж, хариуцсан хороондоо юм хийх эрх л олго!! Олон хороо нэгдчихээр хороод. эзгүйрч ялгаагүй дүүрэг рүү ханддагтай адилхан юм болно. Тэгвэл дүүрэг гэж байгаад нэмэргүй. Дарга , эрх мэдэл цөөдсөндөө биш, дарга эрх мэдлийг төвлөрүүлж,доор байгаа хүмүүстээ ажил хийх боломж олгохгүй байгаад л хамаг учир байгаа юм. Одоо бол хороон дээрээ очоод асуудлаа шийдээд үйлчилгээ аваад явж болж байна. Гагцхүү хороон даргад төсөв зарцуулах, шийдэх эрх байхгүй байгаад л учир бн. Хорооны түвшинд амьдр�##� өрнөж, асууд�##� бужигнаж байдаг. хэсгийн ахлагч, хороон дарга нар хорооныхоо айл бүрийн амьдр�##�ыг мэддэг, шийддэг байх ёстой! гэр бүлийн хүчирхийлэл, өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу зүдүү хүмүүсийн амьдр�##�ыг тэд л мэддэг, тус�##�даг байх ёстой. Тэр дүүрэг, нийслэл гээч нь ард түмнээсээ тасарсан баахан өлөн дарга нарын цуглуулга байдаг. Иргэдэд хэрэгтэй нэг ч асууд�##� шийддэггүй, зөвхөн гацаадаг, тээг садаа болдог л байгаа шүү!!! Бүсчилсэн хөгжил гэдэг бол арай өөр асууд�##�. Энд бодлого л байх ёстой болохоос дарга нар, ТЗ байгууллагууд байснаараа бүсчилж хөгждөг юи биш. Хэд хэдэн хороо, газар нутгаар нь авч үзээд эмнэлэг, сургууль, иргэдийн үйлчилгээний нийгмийн дэд бүтцийг хүн амын тоонд нийцүүлэн барьж байгуулах цэгцлэх асууд�##� болохоос биш засаг захиргааны нэгжийг бужигнуулах тухай асууд�##� биш гэдгийг иргэний хувьд хатуу анхааруулмаар байна!!!!

Зочин
Зочин
2024-03-15 12:45

З�##�ьт Улаан гэгч Монгол төрд буг�##�сан идээ бээрийн тролл.

НЭР ДЭВШИХ САНААТАЙ
НЭР ДЭВШИХ САНААТАЙ
2024-03-15 19:23

АЛДАРЖАВХЛАН ярьж байгаа шигээ үйлддэг бол сайн л байна. ОССК гэж анх байгуулагдахад дарг�##�ж байсан, энэ хүний үед орон сууцны м2-ийн үнийг 300 мянга давуулж огцом нэмж билээ. Түүнээс хойш үнэ хөөсөрсөөр одоо юун 300 мянга байтугай, 3 саяд ч олдохоо өнгөрөв. Олон нийтийг хоосон цаас гэж хардагаа болих хэрэгтэй дээ.

hun bur uur. erelt bgaa bolood iim bodlogo yavj bn
hun bur uur. erelt bgaa bolood iim bodlogo yavj bn
2024-03-20 10:58

42 tamgiin gazriin darga tuunii heltsiin darga baih uu? 42 busad hariya gazriin darga baih uu? nyagtlan bodoh burtgel hariutslaga haraa hyanalt yahuu? iim jijighen setgej bolohgui shuu

Холбоотой мэдээ

Back to top button