УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Гурилын импортын татварыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.03.21/ нэгдсэн хуралдааныг нэг дороос хүргэж байна.


ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

НЭМЭЛТ: 16.15 цаг

Үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Өөрөөр хэлбэл, гурилын импортын татварыг чөлөөлөх талаар хэлэлцэж байна.


Үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

НЭМЭЛТ: 15.00 цаг

С.Одонтуяа: Утаа, түгжрэл, нийтийн тээвэр, бухимдал 82 хувьтай байна

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Төсөв баталж байх үед, гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ онд 151 багийг шилэн кабель буюу интернетэд холбогдох ажлыг хэрэгжүүлэхээр тендер зарлагдсан. Гэсэн ч шилэн кабелаар явах боломжгүй газрууд бий. Мөн бусад алслагдсан багуудад нэвтрүүлэхээр нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авснаар харилцаа холбооны хуульд өөрчлөлт орж, Старлинк нэвтрүүлэх боломж бүрдсэн. Мөн Үндэсний хиймэл дагуулын төслийг Франц улстай хэрэгжүүлэхээр яригдаж байгаа" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг: Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй олон төрөлт болгох асуудлыг үе үеийн Засгийн газар хөтөлбөртөө тусгаж ирсэн. Метроны санхүүжилтийн талаар асуулаа. Бид масс тээвэр буюу метроны зөвлөх үйлчилгээ, барилга угсралт гээд 380 гаруй тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгаад ажиллаж байна. Эхний шугам 17,7 км урттай, 14 зогсоолтой.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нийслэлийн төсөв метро барьтлаа баяжчихаагүй байлгүй дээ. Битгий тэгж ард иргэдийн тархийг угаа" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг: Пиарын зорилгоор ашиглаад байгаа зүйл байхгүй. Нийслэлд орж ирэх орлого өсөн нэмэгдсэн. Бид өмнө нь 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ жил 700-800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэж байгаа. Таван жилийн хугацаанд гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна" хэмээн хариуллаа.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Нийслэл хариуцаад хийж байгаа ажлыг би өмнөөс нь яриад яахав дээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Тийм ээ тийм. Сайн хийж байгаа ажлууд бий. Пиар энэ тэрд ярих юм алга, сайн байна. Тайланг харахад хөгжлийн манлайд хүрчихсэн юм шиг л байна шүү дээ. Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого 82 хувь биелсэн гэж байна. Яг юу хийсэн юм. Утаа, түгжрэл, нийтийн тээвэр, нийслэлчүүдийн эрүүл мэнд, бухимдал чинь бараг 82 хувьтай байна. "Пиар"-аар ямар ч тоог гоё болгож болно. Гэтэл олон улсын хөндлөнгийн байгууллага үүний эсрэг үнэлгээ өгч байна. Жишээ нь, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын тайланд Монгол Улс аз жаргалын байдлаараа 16 байраар ухарсан, авлигын индексээр сүүлийн 7 жилд 50 байр, ардчиллын индексээр 20 байр ухарсан. Монголчуудыг баллаж байгаа байхгүй юу" хэмээлээ. 


НЭМЭЛТ: 14.40 цаг

Н.Ганибал: Метрог ямар мөнгөөр барихыг нэг ч УИХ-ын гишүүн мэдэхгүй байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнөөдөр бид метро ярьж байна. Энэ метрог ямар мөнгөөр барих гэж байгааг нэг ч УИХ-ын гишүүн мэдэхгүй байна. Улс орон даяар метроны самбар хараад сууж байна. Яагаад УИХ нь мэдээлэлгүй, чимээгүй суугаад байгаа юм бэ. Оруулж ирээд хэлэлцэхгүй юм уу.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Би Н.Ганибал гишүүний ярьж байгааг 100 хувь дэмжиж байна.


НЭМЭЛТ: 14.00 цаг

Б.Баярсайхан: Яаман доторх яамны дарга Т.Ням-Очир гадаад руу зугаалаад явчихсан

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хүүхдийн тодотголтой зүйлсийг сэргээх, анхаарал хандуулна гэж Засгийн газар амласан. Тодруулбал, Бамбарууш кафе, Хүүхдийн театр, хүүхдийн номын санд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Хүүхэд залуусын театр 95 хувь гүйцэтгэлтэй ч барилгажилтын ажил гацсан байна. Санхүүжилтийг нь бид шийдээд байсан санагдаж байна. Соёлын яамны ганц ч ажил урагшаа явахгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга нь саяхан ажлаа авсан. "Мэдээлэлгүй байна" гэдэг зүйл ярьж байна. Метро барина гээд байдаг. Цахилгааны асуудлаа яах юм бэ гэж иргэд асууж байна.

Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх: Метронд 30-50мВТ цахилгаан хэрэгтэй гэсэн тооцоо бий. Баригла угсралтын ажил 3-5 жил үргэлжлэх юм шиг байгаа юм. Энэ хугацаанд Бөөрөлжүүт болон бусад төлөвлөсөн эх үүсвэрүүд ашиглалтад орсноор нийтийн тээврийн метрог цахилгаанаар хангах бүрэн боломжтой гэж үзэж байна" хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Баруун аймгуудад цэвэрлэх байгууламж нэн хэрэгцээтэй байна. Энэ ажил юу болж байгаа вэ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, гурван яамны ТНБД- нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Боловсролын ерөнхий газар гэж нэртэй яаман дотор яам байгуулчихсан. Үүнийхээ даргаар Т.Ням-Очир гэдэг хүнийг томилсон. Энэ хүн тендер зарлаад энэ ажлыг хийдэг. Урин дулаан болчхоод байхад ажил нь явахгүй хэрнээ өөрөө гадаадад зугаалаад явчихсан байх юм. Нэг ч удаа хөдөө явдаггүй. Зураг төслөөс авахуулаад шалгаруулсан тендер нь асуудалтай. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. "Эрдэнэт үйлдвэр"-ээс авсан 100 тэрбум дээрээ нэмээд 60 тэрбумыг авна гэнэ. Ямар үндэслэлээр авах гэж байгаа юм. Жорлонгийн асуудал яриад байгаа боловч, цаана нь хүүхэд эрүүл байх, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ бий" гэлээ.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: "Завхан аймгийн цэвэрлэх байгууламж дээр хоёр асуудал байгаа юм билээ. Энэ ер нь эхнээсээ мордохын хазгай болсон. Тендер шалгаруулалт нь юу болсныг нягталж үзэх хэрэгтэй.


ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН

ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Г.Занданшатар: С.Чинзориг сайд огцрох болзлоо хангалаа-

Үдээс өмнөх хуралдааны эхэнд


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цусны донорын тухай хуулийг ерөнхийд нь дэмжиж байна. Цусны нөөц бүрдүүлэх, цусаа хандивлах асуудал бүх шатны эмнэлгүүдэд тулгамдсан асуудал байгаа нь үнэн. Донорын тухай хуулиас тусад нь Цусны донорын тухай хууль гэж авч үзэх шалтгаан байгаа юм уу. Том том заалтууд орсон байна. Тусгай сан бүрдүүлж, донор болсон хүмүүсээ урамшуулах юм уу.

Хууль санаачлагч Ж.Чинбүрэн: "Одоо үйлчилж байгаа Донорын тухай хуульд цусны донор, эд эс эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудал нэг дор бий. Эсрэг тэсрэг үйл ажиллагааг нэг дор байлгаж буй хэлбэр юм. Авлагагүй өглөг өгдөг сайн дурын үйл ажиллагаа. "Цусаа хандивлаач" гэж уриалж болдог ч, "эд эс эрхтэнээ өгөөч" гэж уриалж болдоггүй. Хүний эрхтний наймааны эсрэг конвенцод нэгдсэн улс. Цусны донорын алдаршуулах, нөөц бүрдүүлэх ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Цусны донорын ач холбогдлыг ЕБС-ийн ахлах анги, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана гэдгийг дэмжиж байгаа. Ойлголт байдаггүй тул олон хүний амь нас аврах боломжийг мэддэггүй. Усны төвийн ажилтнуудад нэмэгдэл цалин олгож байгаа юу. Цусан бүтээгдэхүүн боловсруулах ажилчдын хөдөлмөр хүнд, хортой гэсэн ангилалд ордог уу. Цалин нь төсөвт туссан уу.

Хууль санаачлагч Ж.Чинбүрэн: Бага, дунд, ахлах ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт тусгахаар тусгасан. Эрүүл мэндийн боловсрол олгох том чиглэл юм. Цалин хөлсний тухайд гүйцэтгэлийн санхүүжилт олгосноос хойш энэ салбарт ажиллах хүмүүсийн сонирхол сул болоод байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Эрүүл мэндийн асуудал бол маш нарийн асуудал. Энэ салбарын цалин, пүнлүү нь ямар байгаа вэ. Хэрхэн тусгасан бэ. Нөгөө талаар аюулгүй байдал хэр хангагдаж байгаа вэ. Бэлгийн замын халдварт өвчин, эмчлэгддэггүй ДОХ өвчний нөхцөл байдал манай улсад ямар байна. Гадны оронд цусны донор 60, 70 хүнд ДОХ халдаасан гэж байсан. Энэ гашуун туршлагыг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Цусны эргэлтийн санг яаж бүрдүүлэх вэ? 14 тэрбум төгрөг хүрэлцээтэй биш. Цус сэлбэлтийн мэргэжилтний тоо буурч байна. Жирийн эмнэлэгт ажиллах нь цалин илүү учраас энэ чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд буурлаа гэж байна. Мэргэжилтнүүдээ нэмж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр онцгойлсон заалт байна уу?

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Цус сэлбэх төв өөрсдөө бүтээгэдхүүн үйлдвэрлээд хувийн болон улсын эмнэлэгт төлбөртэй тусламж үйлчилгээ үзүлдэг. Түүгээрээ дамжуулаад орлого олох боломжтой. Тэр нь 14 тэрбум орчим юм. Түүнийгээ эргүүлээд захиран зарцуулах асуудлыг яриад байгаа юм. 14 тэрбум төгрөг гэдэг нь өөрсдийнх нь олж байгаа орлого, төсвөөс нэмэлт төсөв санхүүжилт авахаар төслийг бичээгүй. Олж байгаа орлогоороо мэргэжилтнээ сургах, цалин хөлсөө нэмэх боломжтой байхаар эрх зүйн зохицуулалт хийгээд өгчихвөл дэмжлэг болно" гэж хариулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: "УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн төсөл Донорын хуулийг хоёр салгаж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ ярих хэд, хэдэн юм бий. УИХ-ын даргад ч шүүмжлэлтэй хандмаар байна. Гурван жилийн өмнө УИХ-ын дарга захирамж гаргаад Засгийн газрын хууль санаачлах эрхэнд ноцтой халдчихсан юм билээ. Яагаад тэгсэн юм мэдэхгүй. Эрүүл мэндийн чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх нэртэй ажлын хэсэг байгуулсан. Энэ зарчмыг буруу гэж үзэж байна. Цаашид хууль санаачлах, боловсруулах ажлыг бодлогын яам өөрөө хариуцаж хийх ёстой. Хоёр жилийн өмнө буюу 2022 онд С.Энхболд сайд байхдаа Цусны донорын хуулийг боловсруулсан юм билээ. Тэр нь явж байгаад гишүүдийн хууль болоод ороод ирж байна" хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар: "С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангалаа шүү. Хэлсэн үгэндээ анализ хийж үзээрэй. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-т "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална" гээд заачихсан. Хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт байдаг. Түүнд халдлаа гэж юу яриад байгаа юм. Үндсэн хуулийн 38.1 Засгийн газар, Засгийн газрын сайд нар хууль биелүүлэх үүрэгтэй субьектууд. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд очвол энэ үгээрээ та огцрох болзлоо хангасан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХӨӨРЧИХСӨН АЦ ҮҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЗӨВ
ХӨӨРЧИХСӨН АЦ ҮҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЗӨВ
2024-03-21 12:38

ХӨӨРЧИХСӨН АЦ ҮҮНИЙГ �######�УУЛАХ ХЭРЭГТЭЙ ЗӨВ

Зочин.
Зочин.
2024-03-21 13:29

Сайд маань Хууль санаачлах эрх яриад бна.Их хурлын дарга нь хууль тогтоох эрх мэдэл ярьж бнаЯлгаа бна.Сайдын зөв.

Зочин
Зочин
2024-03-21 14:19

Засгийн газрын гишүүдийг бүгдийг шахуу нь их хурлын гишүүдээс болгохоор л ийм эрх мэдлийн зөрчил, засагл �##� хуваах зарчим холион бантан болоод байгаа юмшдээ

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
2024-03-21 14:20

Занданшатар аа маанагтаад наад үнхүү толгой чинь устсан байна. Чин зориг засийн гакар хууль санаачлах гэж байхад хууль тогтоох гээд дэмийрээд байх юмаа та. нэг их сүрхий хүн болж хүн рүү давшлахаа боль. наад сууд�##� чинь мөнх биш хэдхэн сар үлдэж буй шүү

Зочин
Зочин
2024-03-21 14:57

Засс одоо нэгэнт хугацаа нь дуусч бхад худлаа битгий шоу хийцгээ �####�.

ЧИНБҮРЭН САЙД ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН АЧААЛЛЫГ СУДАЛЧИХ
ЧИНБҮРЭН САЙД ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН АЧААЛЛЫГ СУДАЛЧИХ
2024-03-21 15:00

Хууль санаачлагч Ж.Чинбүрэн: Бага, дунд, ахлах ангийн сурагчдын сург�##�тын хөтөлбөрт тусгахаар тусгасан. Эрүүл мэндийн боловсрол олгох том чиглэл юм. Ц�##�ин хөлсний тухайд гүйцэтгэлийн санхүүжилт олгосноос хойш энэ с�##�барт ажиллах хүмүүсийн сонирхол сул болоод байна. ТА ЭМЧ ХҮН. ЭХЛЭЭД ХҮҮХДҮҮДИЙН АЧААЛАЛ ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ ХЭР НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛЧИХ. ТЭГЭЭД ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА НЭМЭХ ЭСЭХЭЭ ЯРЬ. ХЭН ДУРТАЙ ПОП ГИШҮҮН ХҮҮХДҮҮДИЙН ТАРХИЙГ ХОГИЙН САВ ГЭЖ БОДДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БОЛОВСРОЛЫГ ТА НАР ИНГЭЖ ЗАВХРУУЛЖ БАЙГАА. БОЛОВСРОЛЫН САЙД НЬ ХАРИУ Ч БАЙХГҮЙ ЁСТОЙ НЭГ ДҮҮРСЭН ЭТГЭЭД БАЙНА.

ЭНД ЕР НЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛДАГ ГИШҮҮД АЛГАА
ЭНД ЕР НЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛДАГ ГИШҮҮД АЛГАА
2024-03-21 15:02

Хууль санаачлагч Ж.Чинбүрэн: "Одоо үйлчилж байгаа Донорын тухай хуульд цусны донор, эд эс эрхтэн шилжүүлэн суулгах тухай асууд�##� нэг дор бий. Эсрэг тэсрэг үйл ажиллагааг нэг дор байлгаж буй хэлбэр юм. Авлагагүй өглөг өгдөг сайн дурын үйл ажиллагаа. "Цусаа хандивлаач" гэж ури�##�ж болдог ч, "эд эс эрхтэнээ өгөөч" гэж ури�##�ж болдоггүй. Хүний эрхтний наймааны эсрэг конвенцод нэгдсэн улс. Цусны донорын �##�даршуулах, нөөц бүрдүүлэх ажиллагааг идэвхжүүлэх нь чух�##� байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Цусны донорын ач холбогдлыг ЕБС-ийн ахлах анги, их дээд сургуулийн сург�##�тын хөтөлбөрт тусгана гэдгийг дэмжиж байгаа. Ойлголт байдаггүй тул олон хүний амь нас аврах боломжийг мэддэггүй. Усны төвийн ажилтнуудад нэмэгдэл ц�##�ин олгож байгаа юу. Цусан бүтээгдэхүүн боловсруулах ажилчдын хөдөлмөр хүнд, хортой гэсэн ангил�##�д ордог уу. Ц�##�ин нь төсөвт туссан уу.

Болд
Болд
2024-03-21 15:13

Энэ Ням-очир гэж биеэ тоосон том нөхөр болсон байн�##�э. АЦБ-г энэ нөхөр л будлиантуулж байгаа шт. Агентлагийнхан нь дандаа гадаад зуга�##�ж явдаг болсон гсн.

Зочин
Зочин
2024-03-21 15:27

Занданшатараа Чинзориг сайд чинь хууль санаачлах засгийн газрын эрхэнд их хурлын дарга х�##�дсан гэж хэлсэн. Түүнээс засгийн газар хууль тогтооно гэж яриагүй шүү. Зандка өөрөө буруу сонсоод будлиантуулж яриад баына шүү. Ер нь донорын хуулийг их хурлын гишүүн санаачлах биш харин ЭМЯ нь санаачлан оруулж ирэх нь зөв.

Зочин
Зочин
2024-03-21 18:08

Бүү тэглэ харин Оросоос гурил ОРУУЛААЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button