Нийгэм мэдээ

Сурвалжилга: Эх орондоо ээлтэй технологиудаа үнэлүүлсэндээ баярлацгааж байна

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд "Гүнээсээ хайрлая" аяныг гурав дахь жилдээ "Оюу Толгой" компани санаачлан МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газар, Монголын Гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран хэрэгжүүлж байна.

Тус аяны хүрээнд “Оюу толгой” компани усны зохистой хэрэглээний туршлагаа зөвхөн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймгаас гадна Монгол Улс даяар хуваалцах, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг зохистой хэрэглээнд уриалахаар ажиллалаа. Мөн усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах зорилгоор "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачлан зохион байгууллаа.

Уг шалгаруулалтад Монгол улсын өнцөг булан бүрээс "Усаа хайрлан хамгаалж, бодитой үр дүнд хүрье" гэсэн хувь хүн, байгууллагууд өөрсдийн төслөө идэвхтэй илгээжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд усны салбарын хүндэт эрдэмтэд, хараат бус ТББ-ын төлөөллийг урьж оролцуулсан байна.

Ийнхүү олон хувь хүн, судлаач, аж ахуй нэгж байгууллага өрсөлдөж, өөрсдийгөө сорьсон уралдааны хариу өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн Усны өдөр” тодорлоо.

Шилдгүүдийг шалгаруулахдаа бүх шүүгчдийн оноог нэгтгэж дундажлан шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны багийг шалгаруулжээ.

-"Оюу Толгой" компани бохир усны 98 хувийг цэвэршүүлэн уурхайн үйл ажиллагаандаа ашигладаг-

"Гүнээсээ хайрлая" төсөлтэй холбогдуулан "Оюу Толгой" компанийн Тогтвортой хөгжлийн төслийн удирдагч Т.Ууганбаяртай ярилцлаа.

-Яагаад энэ шалгаруулалтыг зохион байгуулах болсон бэ?

-"Оюу Толгой" компани энэхүү төслийг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Төрийн байгууллага болон хувийн хэвшил, судлаач нар хамтран олон нийтэд усны талаар зүй зохистой мэдээлэл олгохоор "Гүнээсээ хайрлая" аяныг эхлүүлсэн. Энэхүү аяны хүрээнд нас насныханд зориулсан мэдээ мэдээлэл болон анимейшн, зурагт ном бүтээсэн. Энэ жилийн хувьд усны зүй зохистой хэрэглээний талаар шилдэг бүтээлүүд шалгаруулж байгаагаараа онцлог. Цаашдаа энэ уралдаан маань уламжлал болгон зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

-"Оюу Толгой" компани усны зохистой хэрэглээний ямар шийдлүүд ашигладаг вэ?

-Манай компанийн хувьд уурхайн үйл ажиллагааг эхлэхийн өмнө нарийн тооцоолол гаргасан. Усны хоолойг гадагш асгалгүйгээр дотооддоо дахин ашиглах давтамжтайгаар хийгдсэн. Ийм технологиор ажилладаг учраас нийт усны хэрэглээний 86 хувийг нь дахин ашигладаг. Мөн бохир усны 98 хувийг цэвэршүүлэн уурхайн үйл ажиллагаандаа ашигладаг. Ус нөөцлүүрийн цөөрөм нь ууршилтаас хамгаалагдсан байдаг.

-Ер нь байгаль орчны чиглэлд хийгдэж байгаа ажлуудаасаа дурдвал?

-Уул уурхайн ажлын нөлөөнөөс үүдэлтэй байгаль орчны нөлөөллийг үнэлэх, мониторинг хийх, бохирдлыг судлах мөн ховор ургамлыг судлан ургуулах гэх зэрэг ажлууд хийгддэг. Геологийн орчныг хамгаалах, ховор амьтдын хамгаалалд судалгаа хийн ажиллаж байна.

Хулан, хар сүүлтэд судалгаа хийснээр уурхайн нөхцөл зэрлэг ан амьтанд хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан судалж, цаашлаад байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахаар ажиллаж байна.

Мөн "Тэрбум мод" төсөлд хамтран 100 сая мод тарих амлалт өгсөн байна. Энэхүү амлалтынхаа хүрээнд 60 сая модыг бодитоор тарьж, үлдсэн 40 сая модны санхүүжилтийг ой хамгааллын албанд хандивлана.

Өнгөрсөн жил Богд хан уулын "Түрэгний аманд" 70 га талбайг хашаажуулан 32 га талбайд 95 мянган мод тарьсан байна. Ман ажилчдадаа 50 мянган молд үнэгүй өгч тариулсан. Өмнөговь аймгийн Ханбогд болон, Цогтцэций сумдад мод үржүүлгийн газар нээхээр ажиллаж байна.

Энэ үеэр шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны багийг шалгарууллаа.

-Гадаадад 3-4 үе шатыг дамжлагатайгаар усыг цэвэрлэж хэрэглэдэг бол манай улс 7-8 шатны цэвэрлэгээгээр усыг цэвэрлэдэг-

Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, бохирдлыг бууруулах хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнтэй үйл ажиллагаа эрхэлсэн "Шилдэг иргэн"-ээр Д.Басандорж шалгарч түүнтэй ярилцлаа.

-Энэхүү бүтээлийн гол онцлог нь юу вэ, цаашлаад ямар үр дүнд хүрэх вэ?

-Миний хувьд бохир, хаягдал усыг 100 хувь цэвэршүүлж ашиглах чиглэлээр ажилладаг. Авто угаалгын газрын нэг жишээг дурдахад, Авто угаалгын газар хоногт 14-18 тн бохир ус хаядаг. Энэ усыг дахин боловсруулаад ашиглах техник технологи бий болгосон гэсэн үг. Гадаад улс усыг 3-4 үе шатыг дамжин усыг цэвэрлэж хэрэглэдэг бол манай улс 7-8 шатны цэвэрлэгээгээр усыг цэвэрлэдэг. Уг технологио 3-4 газар туршсан учраас судалгаа, шинжилгээний үр дүн гарчихсан байна.

-Монгол улсад барууны арга аргачлалыг оруулж ирэх буюу дэлхийтэй шинжлэх ухаанаар хөл нийлүүлэн алхахын тулд ажиллаж байна-

Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд дэвшилтэт арга, аргачлал технологийг нэвтрүүлэн, зохион бүтээж, бодит үр дүнд хүрсэн "Шилдэг судлаач"-аар Л.Бархас шалгарлаа.

-Таны бүтээл ямар үр дүнд хүрсэн бэ?

-Би 10 дахь жилдээ гидрогеологич мэргэжлээр ажиллаж байна. Энэ хугацаанд ажиллахдаа Монгол Улсад барууны арга аргачлалыг оруулж ирэх буюу дэлхийтэй шинжлэх ухаанаар хөл нийлүүлэн алхахын тулд их зүтгэж ажилласан.

Миний хийж байгаа хамгийн сүүлийн судалгааны үр дүн “Улаанбаатар хотод үүсээд байгаа Сэлбэ голын дагуу үерийн асуудал. Уг асуудалд зөвхөн гадаргын усны асуудал биш. Тийм болохоор газрын доорх усыг зайлуулах цогц систем үүсгэж байж үерийн асуудлыг шийдэх ёстой. Би үүнийг баримт нотолгоотойгоор буюу загварчлалын аргаар загварчлал хийгээд нийслэлд цаашаа шат дараатайгаар явж байна.

-Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усны чанар стандартыг хянах мониторингийн систем нэвтрүүлж ажиллаж байна-

Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдлоос сэргийлэх, бохирдлыг бууруулан чанарыг сайжруулах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн зохион бүтээсэн "Шилдэг байгууллага"-аар "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК тодорлоо.

-Танай байгууллагын шинэ технологийн давуу тал нь юу вэ?

-"Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн инженер техникийн газрын дэд дарга Н.Даваамөнх: Бүтээлийн онцлог нь нэгдүгээр цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усны чанар стандартыг хянах мониторингийн систем нэвтрүүлсэн. Уг системийг нэвтрүүлснээр байгальд хаягдаж байгаа цэвэрлэгдсэн усыг үргэлж стандартын хэмжээнд нийлүүлэх бололцоогоор хангагдсан гэсэн үг.

Мөн тодорхой хэмжээгээр цэвэрлэгдсэн бохир усыг дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг ашиглан бордоо хийх гэх мэтчилэн эдгээр технологийг нэвтрүүлээд хэрэгжүүлээд явж байна. Бид одоогийн байдлаар нийт хэрэглэж байгаа усныхаа 4.5 хувийг дахин ашиглаж байна.

Нисэх буудал өдөрт 100-150 м.куб ус ашигладаг. Манай нисэх буудал үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд нэгдүгээрт байгаль орчинд ээлтэй менежментийг хэрэгжүүлэх, хоёрдугаарт, “Ногоон нисэх буудал болох” гэсэн зорилт тавиад тодорхой ажлуудыг жил болгон хэрэгжүүлээд явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сонирхуулахад, Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-22 23:23

Бүгд дор бүрнээ усаа хайрлаж, хэмнэж хэрэглэж хэвшье

Зочин
Зочин
2024-03-22 23:24

я�##�т ч үгүй тулгамдаж байгаа асууд�##� л даа, байрныхан маань хэрэглээгээ бага ч гэсэн хянаж байв�##� тэ

Зочин
Зочин
2024-03-22 23:28

bohir usaa dahij tseverlej ashiglah tehnologoo l sn nevtruuleh heregtei

Зочин
Зочин
2024-03-22 23:30

zuv zuv usaa hairlahiig bnga sanuulj bh heregtei

Зочин
Зочин
2024-03-23 00:09

Басандорж энэ тэр гэсэн нөгөө хэд л байх шив. Шинэ хүмүүсээр с�##�хи оруулахгүй ялзарлаа наад с�##�бар чинь

Зочин
Зочин
2024-03-24 01:13

Хэрлэн голоос ус татна гэдэг солиорлоо хязгаарлах. Тэрний орон УБ-нхаа бороог тосвол УБ-д ч хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button