Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

“Tesla”-г гүйцсэн БНХАУ-ын “BYD” компанийн ашиг 2023 онд 80 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирал БНХАУ-ын “BYD” компани Илон Маскийн “Tesla” компанийг үйлдвэрлэсэн цахилгаан машины тоогоор гүйцсэн.

Тодруулбал “BYD” өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд 525,409 ширхэг цахилгаан машин борлуулсан бол “Tesla” 484,507 цахилгаан машин худалдаалсан байна. Харин жилээр нь авч үзвэл “Tesla” 1.8 сая борлуулалт хийж, “BYD” 1.57 сая цахилгаан машин худалдаалжээ.

Тэгвэл “BYD” компанийн ашиг 2023 онд 80 хувиар нэмэгдсэн байна. Цэвэр ашиг 2022 онд 16.6 тэрбум юань (2.3 тэрбум ам.доллар) байсан бол 2023 онд 30 тэрбум юань (4.2 тэрбум ам.доллар) болж өссөн юм.

Өнгөрсөн жил “BYD” компани дэлхий даяар 3.02 сая автомашин борлуулсан нь 2022 оныхоос 62 хувиар өссөн үзүүлэлт. Борлуулалтыг задалж авч үзвэл 1.45 сая нь хайбрид хөдөлгүүртэй, 1.57 сая нь электрон машин байжээ.

“Tesla”-тай харьцуулахад “BYD” компанийн машинууд илүү хямд байдаг. БНХАУ-д тус компанийн анхан шатны загварын машинууд 10 мянган ам.доллар орчмоор зарагддаг юм. Харин “Tesla”-гийн хамгийн хямд загвар болох Model 3 нь 39 мянган ам.долларын үнэтэй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button