“БНХАУ-ын нүүрсний эрэлт дээд цэгтээ хүрэх гэж байгаа”

БНХАУ-ын Үндэсний нүүрсний холбоо (CNCA) энэ сарын дундуур мэдэгдэл хийхдээ нүүрсний эрэлт дээд цэгтээ хүрэх гэж байгаа ч чулуужмал түлш нь улсын эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой хэвээр байх болно гэжээ.
Тус улсын эрчим хүчний салбар нүүрснээс хараат бус байх зорилготой учир салхи, нарнаас цахилгаан эрчим хүч гаргаж авах байгууламжууд ихээр босгож байгаа юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас болж хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа багассан нь нүүрсний эрэлтийг өөрчлөхөд хүргэв.
“CNCA”-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Хонг дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгаа, гэхдээ Хятадын эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг хангахад голлох үүрэг нь богино хугацаанд хэвээр байх болно гэсэн аж.
Хонг нүүрсний хэрэглээ ойрын хугацаанд огцом буурахгүй гэдгийг онцолсон юм. Шиамэн хотод болсон Хятадын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр тэр "Нүүрсний гол эрчим хүчний эх үүсвэр болж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангадаг үүрэг нь эрэлт дээд цэгтээ хүрэх дөхсөн ч өөрчлөгдөхгүй хэвээр байна" хэмээжээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг Хятадын нүүрсний хэрэглээ 2024 онд удааширч, ирэх хоёр жилд дээд цэгтээ хүрнэ гэж таамаглаж байгаа юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2026 оноос эхлэн нүүрсний хэрэглээг бууруулна гэж амлалт өгсөн.
Тэгвэл зарим фирмүүд нүүрсний хэрэглээний талаар өөр таамаглал дэвшүүлээд байна. “Guangdong Energy Group” компанийн нүүрсний менежментийн дарга Ву Вэнбин БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 4 хувиар нэмэгдэнэ гэж таамаглажээ. Харин нүүрсний салбарт судалгаа явуулдаг “Fenwei Digital Information Technology” цахилгаан станцын нүүрсний хэрэглээ 2 хувиар өснө гэж үзсэн юм.
Эх сурвалж: Mexico Business News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямарч ашиггүйгээр өгөх ямар хэрэгтэй юм. Байж байхад ирээдүйд хэрэгтэй байлгүй. Хэсэгхэн хугацаанд гэж ойлгуулж байгаа нь хурдхан хямдхан авах гэж байгаа юм байна гэж ойлголоо. Ирээдүй рүүгээ харах л хэрэгтэй байх. Ханг�##�ттай зөөлөн шдээ. Болимоор юм.