Эрдмийн баяраар "А" үсэг үнэ хүрдэг туйлширлыг Харүмафүжигийн сургууль эвдлээ

Үсэглэлийн баяраар хүүхдээ ”А” үсэг болгох эрхийг нь эцэг эхчүүд худалдаж авдаг болсон.
Ингэхдээ “А” үсэг болсноор бусдаас илүү хариуцлагатай, боловсролтой, өөртөө итгэлтэй болж төлөвшихөд нь тусалдаг гэж үздэг бол нөгөө хэсэг нь үсэглэлийн баяраар ямар үсэг болох нь амьдрал, сурлагад ямар ч нөлөөгүй хэмээн талцдаг.

Тэгвэл “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн амралтын өдрөөр дээрх хэвшмэл хандлагыг эвдэж нэгдүгээр ангиа төгсөж байгаа бүх сурагчдадаа "А-Я" гэсэн малгайг өмсүүлж, эрдмийн баяраа тэмдэглэсэн байна.
Тодруулбал "Нэгдүгээр ангид элсэн суралцсан зургаан настнууд уншиж, бичиж, бодож, сурснаа аав ээж, эмээ, өвөө гэр бүлийнхэндээ шалгуулж, 35 үсгээ бүрэн гүйцэд судалж дууссаны баяраа тэмдэглэж үсэглэлийн баяр хийдэг.
Ингэхдээ тэд бүгдээрээ 35 үсгээ тод чангаар дөрвөн мөртүүдийг уншдаг. Энэ нь 35 үсгээ бүгдийг нь сурч, анги дэвшин суралцах болсон гэдгээ баталж буй хэрэг. Яг үнэндээ ямар үсэг болох нь чухал зүйл биш. Хамгийн гол нь тухайн сурагч 35 үсгийг бүгдийг нь сурч мэдсэнд үсэглэлийн баярын утга учир оршдог гэсэн үг. Үсэглэлийн баяраар хэн ямар үсэг болохыг ангийн багш шийднэ. Өөр хэн ч биш. Эцэг эхчүүдэд үүнд оролцох эрх байхгүй. Ямар ч үсэг болсон ялгаагүй. Хамгийн гол нь тухайн сурагч 35 үсгээ бүрэн гүйцэд судалж, сурсан эсэх нь чухал" гэж тайбарласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
songuuli aa gej
Харумафүжи нэр дэвшихгүй ээ. Өөрөө ийм их ажилтай хүн гишүүн болох зав байхгүй.
Энд сонгууль ямар хамаа байна аа. Эерэг байж нэг удаа үзмээр юм
good job
Ёстой зөв шүү.. Good job...
Маш зөв зүйл хийжээ энэ мэтчилэн хий хоосон үнэ цэнэ хөөсөн зүйлсийг үгүй болгох хэрэгтэй
Өө бас тэгж сүйд болдог болоо юмуу. Манийн үeд хамгийн их онцтрй төгссөнд нь л өмсгөдөг байсан. Эцэг эхчүүд нь тэр үсгийг нь тоож байгаа ч юмгүй л байдаг байсан