Нийгэм мэдээ

Үс засуулбал жаргал ирнэ

2024.04.20 / Бямба гараг

Билгийн тооллын 12

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
НАЙМАН ЦАГААН ХӨХ БАР ӨДӨРҮс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 05.53-19.49
Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 12, Харцага одтой, хөх бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:53-19:49. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ehendee us zasuulwal owchin irne gecheed,togsgold ni jargal irne ch geh shig?!.

Холбоотой мэдээ

Back to top button