УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонгуулийн өмнө "жирийн"-д хувирч зүдэгсэд

П.Цэрэнпунцаг гишүүн онгоц хөлөглөж, С.Бямбацогт сайд мотоцикл унаж, Х.Булгантуяа сайд скүүтер жийв. Сонгуулийн өмнө ёстой л жирийн иргэдийнхээ дунд бууж, "жирийн"-д хувирч үзүүлэх гэж үйлээ үзэж байна.

П.Цэрэнпунцаг гишүүн "Өөрийн хөрөнгө мөнгөөрөө явж байна" гэх агуулгаар аархсан. Харин С.Бямбацогт сайд "Зургаадугаар ангид байхдаа мотоцикл хулгайлж унадаг байснаа дурсан энгийшив. Х.Булгантуяа сайд "УИХ-ын гишүүн ч скүүтер унах эрхгүй юм уу" хэмээн гоморхлоо.

Дөрвөн жил чимээ имээгүй сууж, бараагаа ч харуулдаггүй. Өрхийн төсөв нь хаанаа ч хүрэхгүй, таллаж авсан талх, граммлаж авсан ногоогоо өрийн дэвтэрт тэмдэглүүлж байхад тоодоггүй. Харин сонгуулийн жилийн сүүлийн хоёр сар дүрээ хувиргаж, царайгаараа мишээх аядаж, амьдрал дунд ороод ирдэг. Зав л гарвал “гурил, будаа” бариад тойрог руугаа гүйлдэцгээдэг. 

Энэ жил "Намайг сонгоорой" гэхээсээ илүү эгэл хүний дүрд хувирцгаах тактикийг ашиглах болжээ, тэд. Нэмээд малчдад хайртай, амьдралыг нь хамгийн сайн ойлгоцгоодог хүмүүс болж хувирцгаана. Сонгуульд бэлдээд завгүй байхад ард түмний амьдрал улам уруудсаар байна. 

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмнэг адуу сургаад өгөх гишүүн байна уу

Зочин
Зочин

Хэдэн ямаа самнаад өгөх гишүүн байгаа л байхдаа!!!!

Зочин
Зочин

Манай эргүү 76. Онигоо болж дуусах юм даа...хөөрхий...

зочин
зочин

Зуслангийн байшингийн дээврээс ус гоождог юмсан. Засуулах уу? Яах уу?

Зочин
Зочин

Булгантуяа болио ккккк

Зочин
Зочин

Яааа бямбаа сайд шөнөжин гусцан шарталттай эвгүй л байгаам бн даа. Өглөө тал шил юм хусаад дотор жаахан гайгүй шүү юм уу даа нүд мүд гэж бн аа бн.

Зочин
Зочин

гурил будаа тарааж байна гэдэг нь иргэдээ тартагдаа тулсныг ер нь бол мэддэгийг л харуулж байна. Яалтай билээ.

Зочин
Зочин

Hool halbagdaj ug

Зочин
Зочин

УУТ ҮҮРЭЭД ХОГ ТҮҮГЭЭД ТҮҮНИЙГЭЭ ТУШААГААД МАНАЙ ТАНКАНД ГАНЦ ЮМ ХУВААЖ УУГААД ХОНОХ ГИШҮҮН БАЙНА УУ?

Уншигч
Уншигч

Удахгүй шүүр унаж нисэх болно, цааш нь ярих уу яах уу.

Зочин
Зочин

Танай сөйтаар ч гэсэн гэнэт сүрхий ном уншдаг бачканууд болж гараад л

Холбоотой мэдээ

Back to top button