Нийгэм мэдээ

Ардын уран зохиолч Ш.Дулмаа агсны гурван боть номын нээлт болно

Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн хайрын дуулал, шүлэг, найраглал, тууж, захидлын чуулган, бичил гурван боть ном гарлаа. Номын нээлт 2024 оны тавдугаар сарын 31-ний баасан гаргийн 11.40 цагт Үндэсний нийтийн номын сангийн шинэ байранд болно.

Ш.Дулмаа 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1954 онд МУИС, 1958 онд ЗХУ-ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН-ын дээд сургууль төгссөн. "Үүрийн цолмон", "Өглөө" номоороо МЗЭ-ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал", "Бүсгүй", "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд, Ардын уран зохиолч цолыг 2014 онд тус тус  хүртсэн.

"Үүрийн цолмон", "Өглөө" "Халхын сайхан эрчүүд", "Мөнгөн хонх", "Мөнгөн чавхдас", "Нарны алтан тоос" , "Хайрлахын заяатай орчлон",  "Галын тэнгэр", "Хайрын мянган бодол", "Цэнхэр гараг", "Хайрын эгшиглэн", "Хунгийн нулимс, “Алтан урсгал", "Дурсан хайлах уянга” зэрэг яруу найрагч, тууж, өгүүллэгийн  20 гаруй номоо  уншигч олондоо хүргэсэн.

Түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй”  шүлгүүд нь дуу болж  ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгосон билээ.

Тэрээр 2024 оны гуравдугаар сарын 27-нд 90 насандаа таалал төгссөн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нутгийн хүн
Нутгийн хүн
2024-05-28 10:08

Үр ач нарт нь сайн сайхныг хүсье ээ !

Зочин
Зочин
2024-05-28 10:18

Уран бүтээл нь хэзээ ч хуучрахгүй, бидний үр ач нар ч дуугий нь дуулах болно.

Холбоотой мэдээ

Back to top button