Нийгэм мэдээ

Хээрийн судалгааны баг Халхголоос 27 цэргийн шарил оллоо

Халх голын дайнд ялсны 85 жилийн ойг угтан, “Халх гол-Яруу алдар бадартугай” олон улсын хээрийн судалгааны баг тавдугаар сарын 15-нд Монголд ирж, Дорнод аймгийн Халхгол сумын Ремизовын толгод зэрэг газарт ажиллажээ.

Тодруулбал, ОХУ-ын 11 мужийн сайн дурын ажилтнууд, Москва, Пермь хот, Өвөрбайгалийн Их сургууль, Монгол Улсын их, дээд сургуулийн багш, оюутан, түүхч, судлаач нар уг  багт ажилласан байна.

Ингэхдээ тэд 27 цэргийн шарил олжээ. Халх голд байлдаж яваад сураггүй болсон 2000 орчим орос цэрэг байдаг. Тэднээс 27 цэргийн шарилыг 85 жилийн дараа олсон байна.

Энэ удаагийн судалгаагаар олсон олдвороо Халхгол сумын “Ялалт” музейд энэ сарын 23-нд хүлээлгэн өгсөн байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button