Нийгэм мэдээ
Хиймэл оюун ухааны олимпиадаас монгол хүүхдүүд мөнгөн медаль хүртлээ
Наймдугаар сарын 9-14-нд Болгарын Бургас хотод хиймэл оюун ухааны олимпиад анх удаа болж, манай улсын дунд сургуулийн сурагчид хоёр үе шаттайгаар багаар өрсөлдөн, II байр эзэлсэн байна.
Танилцуулахад, багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмон, багийн гишүүдээр математик, мэдээлэл зүйн улсын олимпиадын аварга Н.Батсүх, Э.Тэнүүн, Ч.Ирмүүн, Т.Энгүүн нар оролцжээ.
Энэ олимпиадыг ахлах ангийн хүүхдүүдийн дунд хиймэл оюуны хязгааргүй боломжийг нээх, дараагийн үеийг бэлдэх зорилгоор зохион байгуулж, сурагчид загвар платформд бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараараа өрсөлджээ. Түүнчлэн онолын болон практик мэдлэг шалгасан дасгалууд ажилласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.