Нийгэм мэдээ

Хичээл эхлэхтэй холбоотой автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй

Хичээл сургууль орохтой зэрэгцэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг болоод удаж буй. Өнгөрсөн жилийн тухайд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байсан билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд хичээл эхлэхтэй холбоотой Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс түгжрэлийг бууруулах арга хэмжээний жагсаалтад иргэдээс санал авч тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг оруулсан хэдий ч цуцалсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Энэ хүрээнд наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 14-ийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн есдүгээр сарын 1-ээс орон нутгийн улсын дугаартай автомашинууд нийслэлд 48 цагаас илүү явбал хоног тутамд 5000 төгрөг төлүүлэхээр зохицуулж байгаа аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жолооч
Жолооч

Ер нь жолооч нар өөрсдөө л түгжрил үүсгээд байдаг ногоон ассан л бол явна гээд ухас ухас гээд машин унаж яваагаа ойлгохгүй л байдагшдээ. Түгжирэл голдуу худалдааны төв болон уулзвартай ойрхон нэгдүгээр эгнээний зогсолтоос үүсдэг шүү .

E-Police App
E-Police App

E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

Зочин
Зочин

Тэгш сондгойгоор нь ялгаач ппиззда минь. 3 машинтай би гудамжаар чөлөөтөй явая ллаларрууд аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бэртэгчин гөлөг вэ кк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бүдүүлэг мал чи

Зочин
Зочин

Хэдий хүртэл юм

Холбоотой мэдээ

Back to top button