"Энержи ресурс" говьд 10 мянган заг тарьж, амжилттай бойжуулжээ
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Энержи Ресурс компаниас Өмнөговь
аймгийн Баяндалай сумын Цагааны голын 10 га талбайд 10 мянган загийг амжилттай тарьж бойжуулжээ.
Цагаан голын гэх энэхүү талбай өмнө нь заган ой байсан газар бөгөөд Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын санаачилгаар уг үйл ажиллагаа хэрэгжиж байгаа юм байна. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн тарьсан 10 мянган загийн амьдралтын хувь одоогоор 84%- тай, говийн хуурай нөхцөлд өндөр үзүүлэлттэй байгаа аж.
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод бөгөөд загийг тарьж ургуулах нь амаргүй, нарийн ажил байдаг.
Уугуул орчинд заган төгөл үүсгэх нь цаг уурын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, хөрсний
доройтлыг бууруулж, говийн экологийн тэнцвэрийг хадгалахад чухал алхам болдог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.