АНУ, БНХАУ-ын топ дипломатчидын хэлэлцээ хэцүүхэн өнгөрөв
БНХАУ болон АНУ-ын ахлах дипломатчид лхагва гарагт /2024.08.28/ Бээжин хотноо чуулсан юм. Энэхүү уулзалт АНУ-ын холбоотнууд болох Филиппин болон Японтой БНХАУ аюулгүй байдлын зөрчилдөөн үүсгэсэн үед боллоо.
Тус уулзалтад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар оролцжээ.
Энэ нь Салливан шиг өндөр албан тушаалтай хүн 2016 оноос хойш Хятадад айлчилсан анхны тохиолдол байсан юм. Хэлэлцээ хоёр талын хурцдаад буй харилцааг зөөлрүүлэх зорилготой байсан ч хэцүүхэн өнгөрсөн аж.
Салливан, Ван И хоёр хэлэлцсэн талаар БНХАУ-ын төрийн өмчит хэвлэл мэдээлэхдээ Вашингтонд Өмнөд Хятадын тэнгисийн маргааны асуудалд Филиппинийг дэмжихгүй байхыг анхааруулсан гэжээ.
“CCTV” телевиз мэдээлснээр Ван И Салливанд хандаж “АНУ хоёр талын хэлэлцээгээ (Филиппинтэй хийсэн) БНХАУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах шалтаг болгон ашиглах ёсгүй, мөн Филиппиний зөрчил бүхий үйлдлийг дэмжиж зөвшөөрөх ёсгүй” гэж хэлсэн байна.
Харин Салливан Вашингтон бүс нутгийн түншүүдээ хамгаална гэх байр суурийг хадгалжээ.
Цагаан ордон тэдний уулзалтын талаар мэдээлэхдээ “Ноён Салливан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн холбоотнуудаа хамгаалах зорилгыг дахин илэрхийлсэн” гэсэн байна.
Мөн Салливан Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний хууль ёсны үйл ажиллагааг тогтворгүйжүүлж буй БНХАУ-ын үйлдэлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанаас гадна АНУ болон БНХАУ-ын албан тушаалтнууд Тайванийн тухай асуудлыг хэлэлцсэн байна. Ван И Тайвань бол Бээжингийн эзэмшлийнх хэмээж, БНХАУ-тай нэгдэх нь баттай явдал гэсэн юм.
“CCTV” мэдээлснээр тэрбээр Салливанд хандаж “АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байх амлалтаа хэрэгжүүлж, Тайвань зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой” гэж хэлсэн байна.
Харин Цагаан ордон Салливан Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын чухлыг онцолсон гэж мэдээлжээ.
Түүнчлэн хоёр тал Украин, Ойрх дорнод, Солонгосын хойгийн талаар хэлэлцсэн байна. Салливан Украины дайн дээр ОХУ-ын батлан хамгаалахын үйлдвэрт Хятад дэмжлэг үзүүлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.
Ван И БНХАУ нь Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхээр зүтгэнэ гэж хариулж, Вашингтоныг хууль бус ганц талын хориг арга хэмжээ авахгүй байхыг сануулжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эмэгтэйчүүдийн хов яриагаар бол манай улсад телеграммыг ашиглан порно эсвэл ш�##�дан зураг, видегоо цацаж мөнгө олдог эмэгтэйчүүд их нэмэгдсэн. Орлого нь өндөр гэсэн. Хошин шогын жүжигчин эмэгтэй хүртэл дунд нь бий төдийгүй сард хамгийн олон сая-г олдог юм байх. /байнга хөхөө бараг ил гаргах хувцас өмсдөг туранхай эмэгтэй/, бусад яагий нар. Манайд олон эмэгтэй ийм зураг цацаад байв�##� түүнийг харж буй хөвгүүд, эрчүүд хэт их ийм зүйлд төвлөрөөд мөнгө төлөн үзээд байв�##� шинжлэх ухаан, эрүүл саруул ухаан, гэр бүл бүгд үнэ цэнэгүй болж садар самуун ил задгай болж газар сайгүй болон биеэ үнэлэлт газар авч, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хулгайн биеэ үнэлэлт, хүчээр үнэлүүлэх нь ил задгай болж хүний наймаа ч дэлгэрнэ. дагаад хар тамхи, хууль бус наймаа зэрэг гаарна. тиймээс ийм зүйлийг дэлгэрүүлэхийг зөвшөөрч буй Дуров болон тэдний багынханыг бүр илүү өндөр дүнгээр, олон сая ёврогоор торгох хэрэгтэй.
Гол шолтгаан нь Орос Украйны дайнд Оросын амжилтыг мэдээлдэгт байгаа юм. Барууныхан АНУ өөрсдийнхөө CNN, BBC н мэдээгээр зөвхөн Украйныг ялагч болгож бичдэг дэлхийн тархи угаагчид юм.
UMHII HUJAA NAR