УЛС ТӨР

Боловсролын яамны шилэн дансыг 7 сар хөтлөөгүй Л.Энх-Амгалангийн хэнэггүйтэл П.Наранбаярт халджээ

Монгол Улсад шилэн дансны тухай хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн.

Энэ хууль улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилттой.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар тус хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээх бөгөөд шилэн дансаа тогтмол хөтлөх учиртай.

Тэгвэл Боловсролын яам shilendans.gov.mn сайтад хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын мэдээллээ 2024 оны нэг сараас хойш огт оруулаагүй байна. Мөн төсөв, гүйцэтгэлийн мэдээллээ ч бүрэн оруулаагүй харагдаж байна.

Одоогоор тус яамыг П.Наранбаяр удирдаж буй. Түүний өмнө Л.Энх-Амгалан боловсролын сайдаар ажиллаж байв. Ингээд харвал Л.Энх-Амгалангийн үед шилэн дансыг олон сар дараалан хөтлөөгүй байгаа бөгөөд түүний халааг одоогийн сайд ч авчээ. Учир нь тэрбээр долоон сард томилогдсон ч энэ хугацаанаас хойш тус яам мөн л шилэн данс хөтлөөгүй хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
10 сар 16, 2024 17:23

Энэ шилэн данс гэдэг зүйлийг их хэрэгтэй гэж ухуулдаг. Гэхдээ бүтэц нь дэндүү утгагүй, мэдээлэл гэх юм бараг байхгүй, хөндлөнгийн хүн хараад дүгнэлт хийх боломжгүй байдаг. Ач холбогдолгүй гэж хэлж болно. Тиймд хөтлүүлэх гэж зөрүүдлээд байх хэрэг байдаг юмуу. Харин бүтцийг нь утга учиртай болгоод, хэн ч харсан хуудуутай юм олж илрүүлэх боломжтой болгочихвол заав�##� хөтлүүлэхийг дэмжиж байна. Засах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
10 сар 16, 2024 21:51

Ха ха аргагүй л дээ. Өлөн новшнууд гараад байхаар яах уу

Зочин
Зочин
10 сар 17, 2024 00:44

Гоё ярьсан ирлииз хурлиизүүд нам дагасан өлөн хулгаачууд

Зочин
Зочин
10 сар 17, 2024 09:19

Шилэн дансаа үнэн хөтөлбөл зүгээр товч тодорхой. Хэтэрхий нурших олон үгээр бичих шаарлагагүй. Шилэн дансыг ш�##�гаж үнэн худлыг мэдээллэх. ЭнхАмг�##�ан ямар хөтлөөд сууна гэж байхгүй биз хариуцсан ажилтан гэж төрийн �##�ба хашигч байгаа түүнтэй хариуцлага ярих. Зүгээр цадин аваад суудаг төрийн �##�баны ажилтнуудыг цомхотгооч. Хов ярьсан ажилгүй кофе ууж суудаг л хүмүүс яг үнэндээ

Иргэн
Иргэн
10 сар 17, 2024 12:18

Энх-Амг�##�ан ч з�##�ьтай шүү гэж УИХ- чуулган дээр Чинзориг гишүүн хэлсэн шүү!!! Үнэн байх

Уншигч
Уншигч
10 сар 17, 2024 16:28

Сайд шилэн данс хөтлөнө гэж байхуу яамны нягтлангууд гэж хүмүүс байгаа тэд нар нь ажлаа хийдэггүй хэнэггүй хүмүүс байна

Зочин
Зочин
10 сар 18, 2024 07:18

Урвайсан 2 хулгайч хулгайгаага�##� хийгээ биз

Зочин
Зочин
10 сар 19, 2024 10:01

Наранбаяр сайд, БЗД 14-р сургуулийн захир�##� 2-ыг АТГ-р ш�##�гуулмаар үйлдэл хийсэн. Учир нь 9 сард шинэ сургуулийн өргөтөл ажил удааширсан ажлаар лайв хийгээд одоо болтол таг. Батлаад мөнгийг нь өгнө гэсэн яасан? Тэр мөнгө хэний х�##�аас руу орчих воо. БЗД 14-р сургуулийн захир�##� танилын бус хүрээгээрээ харял�##�ын бус хүүхдүүдээс 2.5 сая-3 сая авдаг гэх яриа ч бий. АТГ энэ асуудлаар ш�##�гаж өгнө үү.

Холбоотой мэдээ

Back to top button