Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны 1000 төгрөгийг ирсэн өдрөөр нь тооцож төлнө

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгөөр нэмж, үүнийг эцэг эх, асран хамгаалагч хариуцахаар шийдвэрлэсэн. Ингэснээр хоолных 60 хувийн илчлэг 80 хувьтай болж нэмэгдэхээр тооцсон.

Нэмэгдэл 1000 төгрөгийг хүүхдийн ар гэрээс цахимаар авна. Үүнд зориулж Боловсролын яамнаас зургаан төрлийн аппликэйшн хөгжүүлжээ. Эцэг эх,_ асран хамгаалагч тухайн цэцэрлэгийнхээ хэрэглэхээр сонгосон аппликэйшн-д хүүхдийн мэдээллийг оруулна. Улмаар бүр ирцээ бүртгүүлж, тухайн сард цэцэрлэгтээ очсон өдрөөрөө тооцож, мөнгөө төлнө. Цэцэрлэг ч ирсэн хүүхдийнхээ тоогоор хоолоо хийх зохицуулалт хийжээ.

Эцэг эхчүүд аппликэйшнээс тухайн өдрийн хоолны нэр төрөл, орцыг харах боломжтой. Хоолны мөнгө 1000 төгрөгөөр нэмэгдснээр сүү сүүн бүтээгдэхүүн, үр тариа, ойн жимсний нэр төрөл нэмэгдсэн байна.

Ташрамд дурьдахад, энэ жилийн улсын төсөвт СӨБ-ын ажилнуудад өдрийн хоолны мөнгө 5000 төгрөгийг суулгаж өгчээ. Ингэснээр багш ажилчид хүүхдийн хоолноос идэхгүй юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хувиараа цэцэрлэг ажиллуулдаг хүмүүст нилээд анхаарал тавихгүй бол мэргэжлийн биш хүмүүс хүүхэдтэй зүй бус харьцах камер нь ажиллахгүй байх тохиолдол ажиглагдаж бгаа шүү.
Хүүхдийн хоолноос багш ажилчид идэх нь байтугаа яаж хүүхэддээ хүргэдэг билээ гэж толгойгоо гашлигдаг байх шүү.Хүүхдийн хоолны мөнгөө нэмэх хэрэгтэй төр.
Ажилчидын хоолны мөнгийг тэртээ тэргүй бүх байгууллагууд өгдөг биз дээ...

Back to top button