Нийгэм мэдээ

Танилц: Олон жил барилга царцаасан 45 компани

2009-2024 оны хооронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжуудын талаар АТГ-аас мэдээлжээ. Улсын хэмжээнд 15 жилийн турш царцаагдсан 502 барилга байгаа юм.

Үүнээс 2024 онд ашиглалтад оруулсан 29 төсөл, барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа 422 барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа юм.
Дээрх зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгасан байсан бөгөөд гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгожээ. Эдгээр барилгуудын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор АТГ төсвөө батлуулсан хэр нь барилгын үйл ажиллагаа нь зогссон 45 компанийг нийтэд зарлажээ.

Олон жилийн турш барилга царцаасан компаниуд:

  • Рояаль Алтай констракшн ХХК
  • ПГС ХХК
  • Номун Заяа ХХК
  • Мэнд Констракшн ХХК
  • Мөнх-Өргөө ХХК
  • Мон Си Кон ХХК
  • Мандал Голомт ХХК
  • Манагал Констракшн ХХК
  • И ЭН СИСИ ХХК
  • Жу Жу ХХК
  • Жам ХХК
  • Долоон болдог ХХК
  • Динатос ХХК-2 удаа
  • Ди Ти Си Эм Строй ХХК
  • Грийн ресурс ХХК-2 удаа
  • Грийн ресурс констракшн ХХК-2 удаа
  • Ворк Мастер ХХК
  • Ви Ти Икс ХХК
  • Богоч Констракшн ХХК
  • Баян Могод ХХК
  • Айникс инженеринг ХХК
  • Ажнай шарга ХХК-2 удаа
  • Си Би Ай Аутсорс ХХК
  • Си эйч си ХХК
  • Сизу ХХК
  • Талын монгол групп ХХК
  • Төгс баялаг Алтай ХХК
  • Төмөртхосбилэг ХХК
  • Тэнүүн хас сар ХХК
  • Тэтү ХХК
  • Үүрэн трейд ХХК
  • Хан Аттрибут ХХК
  • Хангайн Хятруун ХХК
  • Харганы ус ХХК
  • Цомбон торго ХХК
  • Шидэт гал ХХК
  • Шимт Газар ХХК
  • Шинэчлэл Инвест ХХК
  • Экстракт ХХК
  • Эн Ар ХХК
  • Эрдэнэт орчлон ХХК
  • Этернал констракшн ХХК
  • Эхлэл шинэчлэл прожект ХХК
  • Ээлт өлгий ХХК
  • Арвис интернэйшнл ХХК

Дээрх 41 компани олон жилийн турш спорт заал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны барилгыг 2009 оноос хойш царцаажээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2024 17:22

хариуцлага тооцоож дээ

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
10 сар 18, 2024 19:46

Иргэдиин захиа.лсан за.лилуулсан орон сууцуудыг зарлаачээ..Барилгын компаниуд нь гэрээгээ их зөрчиж бна.барилгаа барихгүй олон жилээр гацааж бна..захиа.лагчдаа хэл амаар доромжилж бна. Олон иргэд нэг тэсэрвэл хэцүү юм блно шү..

Зөв
Зөв
10 сар 19, 2024 06:30

"Сизу" ХХК

Зочин
Зочин
10 сар 19, 2024 07:35

Шууд компани, хувийн хөрөнгийг нь хураагаад нэг цэргийн ангийг суллаж шорон бэлдээд шоронд нь доод т�##� нь 10 жил өгөөд илгээгээд бай ондоон аргагүй болсон. Энэ тэнэг хүн м�##�лаж байгаа юм шиг толгойгий нь илсэн 5 жил өгдөг хуулиа өнөө маргаашгүй өөрчил!!!

Холбоотой мэдээ

Back to top button