Нягталъя: Б.Бямбабаяр эмчийн мэдээллийг гуйвуулж олон нийтийг төөрөгдүүлжээ
Өнгөрсөн өдрүүдэд цахим сүлжээгээр нэр бүхий хүмүүс "Налайхад нэг ангийн 35 хүүхдийн 22 нь өвчлөлттэй гарч нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний хоргүй хавдар, бөөр усжих эмгэг илэрчээ" гэсэн мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Бид энэ талаар нягталж үзэхэд тус мэдээлэл үндэслэлгүй худлаа мэдээлэл бөгөөд үзлэг хийсэн эмч нь энэ талаар тайлбар хийлээ.
Тодруулбал, "Дээрх мэдээллийг хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх байдлаар Б.Бямбабаяр эмч өөрийн ажиллуулдаг фейсбүүк групп дээр нийтэлсэн бөгөөд уг мэдээллийг зарим иргэд мушгин гуйвуулж цааш нь түгээсэн нь тэр байж.
Тэрбээр тодруулга өгөхдөө, "Улаанбаатар хотод сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж сайн дурын ажил хэлбэрээр үзлэг оношилгоо хийдэг. Энэ хүрээнд нийслэлийн сургуулийн насны хүүхдүүдэд үзлэг зохион байгуулсан нь үнэн. Нэг анги дунджаар 35 хүүхэдтэй гэхэд 20 орчим нь дээрх өвчлөл хүндрэх эрсдэлтэй байна гэдэг утгаар мэдээлэл тавьсан. Мэдээллийг нэг тийш нь мушгин гуйвуулж байгаа хүмүүст хандаж хэлэхэд өөрсдийн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулахыг хүсье" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИНГЭЖ СЭВЭХЭЭРЭЭ ДУР ТАВЬДАГ АЦНУУД ЮМ БАЙХДАА ИНГЭЖ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ МУШГИН ГУЙВУУЛЖ ХУЦАЛДАЖ БАЙХААР ХОРТ ХАВДАР ҮЙЛДВЭРЛЭДЭГ ШАРСАН ДҮФҮГ СУРГУУЛИЙН ОРЧИНД БОЛОН ТҮЦЭД ЗАРУУЛАХГҮЙ ГЭЖ ТЭМЦЭЭЧ .ЕРӨН БОЛ ЧАНАРГҮЙ ХУЛХИ БАРАА ЗАРАГЧ ТҮЦНҮҮДИЙГ УСТГАН СӨНӨӨЖ АРД НИЙТЭЭРЭЭ АМАГЛАН ОРШИХ ТАВИЛАН БАЙНА УУ?
Эмч нь бас ярьж л бсн Н�##�айх биш Дарханд гэсэн яасан ямар учиртай асууд�##� бэ Хэн хариуцлага хүлээхийн Сэтгүүлч нар ямар учиртай дандаа худлаа юм тарааж Ард иргэдийг үймүүлж бдг бна тэгээд хариуцлага тооцохоор олон юм ярьж Орилдог заваан хариуцлагагүй эмч сэтгүүлч 2 т хариуцлага тооцоо
Энэ хүн эмч мөнүү эхоны техникч үү