Top StoriesСурвалжилга

Хөндөх сэдэв: Өтгөн шингэн урсаж буй Туулын шугуйгаас иргэд жимс түүж, эмийн үйлдвэрт зардаг

Туулын урсгал шөнөдөө сайхан

Торгон долгио хаялан мяралздаг сан

Хоёр ангир дандаа хөвдөг сөн

Холын ангир авангаа дугардаг сан... хэмээх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны дуулснаар Монголчууд бидний сэтгэлд урсаж, Хатан туул хэмээн нэрлэгдсэн туул голын талаар домог үлгэр хүртэл бий.

Гэтэл тэр сайхан дуу, эртний сайхан домогт гардаг "Хатан" өргөмжлөлт туул гол хүмүүн бидний буруутай үйлээс болон бохирдож олон жилийн нүүрийг үзлээ. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд “Туул гол аврал эрэн гуйж байна. Хатан туул “өмхий туул” боллоо” гэх олон ч мэдээлэл гарсан. Гэвч туул гол аврагдсангүй.

Хатан туул өмхий туул болоход хүрсэн гол шалтгаан нь "Төв цэвэрлэх байгууламж"-ийн бохир.

Тус байгууламж хагас цэвэршүүлсэн бохир усаа гол руу шууд цутгадаг болсноор хотын баруун урд тал тэр чигтээ өмхий үнэрт автаж иргэд гомдоллож, хэвлэл мэдээлэл холбогдох байгууллагуудад хүртэл сурвалжилсан ч уг асуудал шийдвэрлэгдэлгүй өдийг хүрчээ. Гэсэн ч дээрх асуудлыг шийдэлд хүртэл нь сануулж, туул голоо цэвэрлэхгүй бол өдөр хоногийн уртад Хатан туул маань цөхөрч, өмхийрч, ширгэх аюулд хүрээд байна. Өнгөрсөн 2022 онд бидний бэлтгэсэн “Туул гол зарим хэсгээрээ "Маш бохирдолтой" гэх ангилалд орсон” талаарх сурвалжилгыг ЭНД дарж харна уу.

Хамгийн ноцтой нь 20-30 хувь хүртэл цэвэршүүлсэн бохир усыг туул гол руу цутгадаг байсан Төв цэвэрлэх байгууламж өнөөдрийн байдлаар хоёр саяд хүрсэн нийслэлийн иргэдийн бохирыг дийлэхээ больж, бохироо цэвэршүүлэхгүйгээр туул голд шууд цутгаж байна гэх мэдээлэл гарах болов.

Иймд бид энэ удаа туул голд цутгаж буй бохир ус, тус бүсэд амьдарч буй иргэдийн нөхцөл байдлыг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн 10 болон 12 дугаар хороо буюу иргэдийн хэлж заншсанаар Био комбинатын арын Туул голын сав газрыг зорилоо. Энэ бол Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир ус, туул голтой нийлдэг хэсэг юм.

-Төв цэвэрлэх байгууламжаас эхүүн өмхий үнэртэй өтгөн, хар ногоон зүйл урсаж, туул голтой нийлж байв-

Биднийг Морингийн даваагаар давж Био комбинатын суурьшлын бүс рүү ороход тус хөндийд тэр чигтэй нэвширсэн өмхий үнэртэж байв. Мөн энэ хэсгээр урсдаг туул голын ойр орчмын эко систем алдагдаж, голын эрэг дагуу ногоо ургахаа больж өмхийрсөн лаг шавар тогтсон байдалтай. Эргэн тойрон мод ихтэй ч битүү тоостой байх аж.

Ингээд бид хамгийн түрүүнд Төв цэвэрлэхээс гарах бохирыг дүрс бичлэгт буулгаж цаашлаад туул голтой нийлж буй хэсэгт очиход голын усанд нийлж буй бохирын ус голын уснаас илт ялгаран харагдаж, жаахан цаашлаад голын усанд уусаж хар ногоон болон урсаж байлаа. Голд ойртохараггүй өмхий. Энэ хэсгээр урсах туул гол зарим хэсэгтээ голоороо тасарч, тасарсан хэсэг нь ногоорч харлан үлджээ. Эндээс хамгийн ойрхон амьдрах айл 100-аад метрт байх аж.

Зургийг С.Боргил

Оршин суугчдаас төв цэвэрлэхээс нийлүүлж буй бохирын талаар асууж, зарим зүйлийг тодруулах гэсэн боловч “өмхий нь бүр нэмэгдсэн. Угаасаа наад ус руугаа ойртоод хар ялгадаснууд зүгээр хөвж байгаа биз дээ. Яриад яриад шийдэгдэх биш. Яриа өгч чадахгүй. Өөрсдөө сайн харахгүй юу” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Дөрвөн ч хүн ийнхүү ижил утгатай зүйл хэлээд зугтах мэт явж одох.

Харин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд бидэнтэй таарсан нэг иргэн. “Төв цэвэрлэх баасан гарагт оройн цагаар бохироо тэр чигт нь цутгаад байгаа гэж сонссон. Тэр нь үнэн байх. Шөнө гэртээ унтаж байхад нойлд сууж байгаа юм шиг л үнэртээд явчихдаг. Салхи нь л битгий нааш эргээсэй гэхээс өөр хийж чадах ч зүйл алга даа” гэсэн юм.

Бидэнд яриа өгөхөөс татгалзсан тэр хүмүүсийг буруутгах араггүй олон ч удаа ярьж хэлсэн ч тэдний асуудлыг хэн ч шийдээгүй. “Шинэ цэвэршүүлэх байгууламж барьж байгаа. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж байгаа” гэх гоё үгээр молиго үмхүүлж 10-аад жилийг өнгөрүүлжээ.

Оршин суугчдын хэлснээр голд ойртож, урсаж буй өмхий ногоон усыг харвал Төв цэвэрлэхээс гарч буй хэсэгтэй ногоорсон шар өтгөвтөр зүйл урсана. Харин голын устай нийлэхээрээ арай шингэрч дотор нь хог гэмээр жижиг хар юмнууд харагдана. Үүнийг хараад огихгүй байх араггүй.

-Иргэд: Том машинууд бохир ачиж ирээд шууд асгадаг болсон-

Ингээд бид дээр дурдсан төв цэвэрлэхийн бохир голтой нийлж буй хэсгээс хамгийн ойр буюу 100 орчим метр газар амьдрах нэгэн айлыг зорьж, хаалгыг нь тогшин яриа өгөхийг учирлаж асуулаа. Гэрийн эзэгтэй “би ч олон жил яриа өгч байна. Дахиад ярихад татгалзаад байх зүйл алга. Энэ асуудлыг шийдэж, туул голоо авраасай гэх горьдлого одоо ч надад байна” гэж хэлснээр бид Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Наранцэцэгтэй хэдэн хором ярилцав.

Зургийг С.Боргил

-Танайх гол доо хамгийн ойр байдаг юм байна. Энэ хавийн орчин нөхцөл ямар байна. Туул голоос үнэртэх өмхий бүр нэмэгдэж байгаа гэх. Энэ үнэн үү?

-Орчин маш их тоосжилттой болсон. Та хэд ирэхдээ хараа байлгүй. Явган явах араггүй байгаа биз. Энэ хавьд өглөө, өдөр, оройгүй өмхий үнэртээд олон жил болж байна. Сүүлийн үед маш их нэмэгдсэн. Энэ асуудлыг хэлж яриад ямар ч шийдэл, гарц байхгүй байна шүү дээ. Улам л өмхий ханхлахаас өөр өөрчлөлт алга. Одоо бүр машинууд бохироо ачиж ирээд шууд гол руу асгадаг болсон. Манайх ойрхон болохоор бидэнтэй олон таардаг. Тэр даруй хороонд очиж хэлэхээр “өөдөөс баримт нэхнэ” би яаж тэнд бохироо хурдан хөнтөрчхөөд явж байгаа хүмүүсийн зургийг авах гээд эндээс гүйж байх вэ дээ. Очиж амжихгүй бас биднийг яачих ч юм билээ. Хороонд олон ч удаа хэлсэн. Авч байгаа арга хэмжээ үнэндээ алга.

-Хороондоо гомдол мэдүүлэхээр усны газраас мэргэжилтнүүд ирж шинжилгээ хийдэг үү?

-Би хороонд нэг бус удаа хэлж байсан. Тэгэхэд “та нар зураг авч ир. Арга хэмжээ авна л гэдэг” бид тэр бохир асгаж байгаа машиных нь зургийг татаж байгаад утсаараа мянга дарсан ч нэлээд зайнаас болохоор улсын дугаар нь гүйцэт гардаггүй. Үнэрийн тухайд уг нь гараад үнэрлэхэд л баримт нь байна шүү дээ.

-Төв цэвэрлэх бохироо шууд урсгах болсон гэх яриа байна. Энэ талаар мэдэж байгаа зүйл бий юу?

-Тэрийг бол баттай сайн мэдэхгүй. Та хэд бас үнэрлэж байгаа байлгүй. Шууд баас үнэрдэг болчихсон. Салхи нь таарчихвал тэр чигтээ баас. Шөнө орой гэртээ унтах нөхцөлгүй. Арц, ганга есөн шидийн юм уугиулж байж арай гэж унтдаг.

-Өмнөх жилүүдэд үнэр нь ямар байсан бэ?

-Арай дээр байсан. Түрүү жил хэсэг бүр муухай болсон. Тэгээд буцаад арай гайгүй байж байгаад саяхнаас маш өмхий болчхоод байна.

-Энэ хавиас иргэд жимс түүж зардаг гэж сонссон. Бараг танай хаяанд шахуу юм байна. Та харж байв уу?

-Харалгүй яах вэ. Мэднэ. Энэ хавиар мойл, үрэл, долоогоно гээд бүхий л жимс ургадаг. Тэр бүгдийн иргэд ирж түүгээд эмийн үйлдвэр, захаар аваачиж зардаг юм байна лээ.

-Нэлээд өргөн шугуй харагдаж байна. Энэ талбайд тэр чигтээ жимс ургадаг уу.

-Тэгэлгүй яах вэ. Битүү жимс ургана. Нэлээд том талбай байгаа биз. Хүмүүс бүгдийн түүчихдэг. Ихэнх нь эмийн үйлдвэрүүдэд аваачиж тушаадаг. Тэгээд нөгөө эмийн үйлдвэрүүд нь өмхий бохир усаар ундаалж ургасан жимсээ боловсруулаад бидэнд эргүүлээд зарж байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэдийн хэрэглэж байгаа юм ямар байх уу. Ганц өмхий биш. Энэ мэт наад захын асуудал их байна.

-Хүмүүс хаанаас ирж түүдэг вэ?

-Хотоос ирнэ. Долоон буудлаас хүртэл ирж түүнэ. Саяхныг хүртэл түүж байсан даа. Өмхий уснаас гадна энэ хавийн тоосонд дарагдаад улаан шороо болчихсон жимсийг хүнсэнд хэрэглэнэ гэхээр ямар олиг байх уу. Эрүүл мэнд талдаа нэг их сайн эд биш байх.

-Ойр хавьд нэлээд олон үхэр, адуу харагдсан. Танайх уу. Энэ бохир усаар ундаалдаг уу?

-Манайх биш. Энэ хавийн малууд энэ бохирдсон усаар ундаалж, энэ хувьд л идээшлээд байж байдаг. Тэгээд энэ малынх нь сүү, мах махан бүтээгдэхүүнийг иргэд мөн л хүнсэндээ хэрэглэж байна гэхээр аюултай л санагдаж байна. Аймшиг шүү дээ энэ чинь.

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхэлсэн. Өмхий үнэрийн асуудлыг шийднэ гэж хэд хэдэн удаа дарга нар шав тавих ёслол хийлээ шүү дээ. 

-Тэр талаар сонсож л байсан. Гэхдээ баригдаж дуусаж, өмхийн асуудлаа шийдвэрлэх хол биз. Баригдаж байгаа гээд 6,7 жил боллоо. Ноднингоос өмхий үнэр бүр ихсэж үнэндээ аймшигтай байсан. Хэлж яриад дийлэхгүй. Гэр дотроо амьсгалахаар жорлонд байгаа юм шиг л. Ийм л байдалтай байна. Одоо шийдвэрлэдэг газар байвал хурдан янзлахгүй бол туул гол гэж ариун сайхан тунгалаг устай гол байсан. Энэ нь байхгүй болж, ширгэж дуусах нь.

Зургийг С.Боргил
Гол бохирын устай нийлэн урсаж буй хэсэгт усны өнгө ногоорч буй нь

-Шинээр баригдах нэг цэвэрлэх байгууламж сураггүй болж, төв цэвэрлэхийг шинэчлэх төсөл удааширсаар-

Үргэлжлүүлэн бид 2014 онд Хан-Уул дүүргийн аравдугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Морингийн даваа орчимд шинээр баригдаж эхэлсэн. Нэгэн үе “Эвгүй үнэрийг шийдэх цэвэрлэх байгууламж” хэмээн сурталчилж байсан бүтээн байгуулалтын талаар иргэдээс асуухад, мэдэх хүн байсангүй.

Мөн тус байгууламжийг хариуцан ажиллаж байсан гэх хоёр ч хүнтэй холбогдохоор лавлахад бүртгүүлсэн дугаараар залгасан боловч тус инженерүүдийн дугаар хэдийнээ ашиглалтаас гарсан байв.

Тус цэвэрлэх байгууламжийн Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж хариуцсан гүйцэтгэгчээр БНТУ-ын “Эйч Эн Си” компани ажиллаж, нийт 33 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ. Улмаар 2017 оны наймдугаар сард хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан ч Хөгжлийн банкнаас орж ирэх санхүүжилт гацсанаар ажил нь түр зогссон гэх мэдээлэл бий. Тухайн үед буюу 2016 онд цэвэрлэх байгууламжийн барилгын явц 60 хувьдаа орсон байсан аж. Гэвч тус байгууламж ашиглалтад ороогүй. Мөн барилгын ажлын явцын талаар хайлт хийхэд ямар ч мэдээлэл олдсонгүй.


Харин “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийн барилгын ажил явц 85 хувьтай. Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна гэх мэдээллийг албаныхан өгч байгаа.

Уг төслийн талаар товч танилцуулбал, Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны 311 тоот тогтоол гарч, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг баталж төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Анх тус байгууламжийн үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн. Гэсэн ч хугацаандаа дуусаагүй уг бүтээн байгуулалт ирэх онд ашиглалтад орох эсэх нь мөн эргэлзээтэй. Учир нь 2023 онд барилгын ажил нь дуусаж хоёр жилийн хугацаанд туршилт, сургалтын ажил хийж ашиглалтад оруулах дээрх төслийн барилгын ажил ирэх онд дуусах бол 2026 онц туршилтаа хийж, 2027 онд ашиглалтад оруулж магадгүй байгаа юм.

Сануулахад, Иргэдийн хүлээж цөхрөөд буй эл төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг У.Хүрэлсүх хоёр удаа хийж, Э.Бат-Үүл нэг, Ч.Сайханбилэг нэг удаа төв цэвэрлэх барина гэсэн амлалтыг иргэдэд өгч байжээ.

Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 27-ны өдөр Э.Бат-Үүл. 2015 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Ч.Сайханбилэг иргэдэд Төв цэвэрлэх байгууламж шинээр барих амлалт өгч байжээ. Харин 2018 оны наймдугаар сарын 26-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Мөн 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэр байгууламжийн шав тавих ёслолыг хийж байжээ. Гэтэл тэдний шав тавьж, амлалт өгөх бүртээ хэлсэн тэр сайхан үгс хөрсөн дээр буусангүй.

Зургийг С.Боргил
Хар ногоон хэсэг нь "Туул гол", шар ногоон хэсэг нь "Төв цэвэрлэхийн бохир"

Эцэст нь олон дарга нарын амлалтыг харж, итгэсэн ч шийдэлд хүрээгүй иргэд “Хатан туул”-ын хөндийд өмхий үнэртэйгээ тэрсэлдэж амьдарсаар арав гаруй жил болоод байна. Тэдний ганц хэл хүлэх газар нь хороо. Гэвч шугуй, хөндийгөөр нэг үнэртэх өмхийг дарахад хорооны чадал яаж хүрэх билээ. Үүнийг нь далимдуулж, хэн нь үл мэдэгдэх, хаанаас ирж байгааг нь үл мэдэх бохир ачсан машинууд “Хатан туул” гол руу шууд бохироо юүлэхээр Био комбинатыг зорих болжээ. Харин бидний асуудал биш гэсэндээ ч юм уу. Дээрх асуудалд төдийлөн анхаардаггүй нийслэлийн иргэд өнөөдөр өмхийрсөн туулийн шугуйд ургасан жимсийг идэж бүр эмийн сангаас боловсруулсан бүтээгдэхүүнийг нь худалдан авч хэрэглэдэг болсон байж ч болзошгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энхболд.х
Энхболд.х
10 сар 21, 2024 11:11

Х�##�дварт өвчин с�##�ахгүй ш дээ... Холбогдох байгууллагууд яагаад санаа тавихгүй байна.Мэдээллийн хэрэгслэлүүдээр гаргаж торгох ага хэмжээ ав.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 11:29

Энэ улс төрчдийг огцруулахад ханг�##�ттай
Ш�##�тгаан биш гэж үү энэ эх орон чинь юул
Болоод бн даа......бүр хэлэх үгч.�##�га
Юун засгийн газрын олон төсөл ....эхлээд
Баасаа шийдвэл зүгээргүй юу....Данх Сайдаа
Нямбай даргаа та нарт эх орноо ард түмнээ
Гэсэн сэтгэл зүрх бнуу ээ бурхан минь.......

Зочин
Зочин
10 сар 21, 2024 21:27
Reply to  Зочин

мөнгөөр сан�##�аа өгдөг тэнэг ард түмэн хохь чинь тэгээд баас шээсээ идэж уугаад байж бай

Зочин
Зочин
10 сар 21, 2024 11:32

ӨНДӨГНИЙ ФАБРИКУУД БАС УСАА АВДАГ БАЙГАА ШҮҮ.

СӨх
СӨх
10 сар 21, 2024 11:38

УБ хотоос доошоо туул гол ОХУ хил гарт�##� өөрөөр хэлбэл Сэлэнгэ мөрний урсацтай нийлэж бохироороо ур�####�г!!! Өөрөөр хэлбэл УБ-хотоос доошоо туул гол дагсан м�##� аж ахуй, газар тари�##�ангийн бүтээгдэхүүн маш бохир гэсэн үг!!! Хор идэж ууж, түгээж байна гэсэн үг!!!! Аймшигтай!!!! Лүнгийн гүүрэн дээр өмхий үнэртэй урсаж байдаг!!!

Зочин
Зочин
10 сар 21, 2024 11:49

Гудамж захаас авсан жимс аптекаас авсан зарим эм баас шээсний үнэр амттай байсан. Баас шээстэйгээ холилдоод олон жил болж байна. Маш хатуу архиар даруулж байв�##� хор нь багасах боловуу.

Иргэн
Иргэн
10 сар 21, 2024 12:02

УБ- Гачууртаас доошоо ОХУ хил гарт�##� бохирдолттой урсаж өнгөрдөг!!! Тэгэхээр тэр зүгийн м�##� аж ахуйн, газар тари�##�ангийн бүтээгдэхүүн!!!! Аймшигтай

Зочин
Зочин
10 сар 21, 2024 12:08

Бохир усаа голд цутгав�##� өндөр торгууль тавиач.Бохир усаа цэвэршүүлээд хатааж шатааж эрчим хүч үйлдвэрлүүл

иргэн
иргэн
10 сар 21, 2024 13:56

юун метро барих , юун бордюр солих вээ , эхлээд энэ цэвэрлэх байгууламжаа бариач ээ

Зочин
Зочин
10 сар 21, 2024 14:28

Ганц гол руугаа баас химийн хороо хийдэг дэлхийн тэнэг улс даа

Зочин
Зочин
10 сар 21, 2024 15:23

Ene asuudaliig hench toodgui gewch ene asuudal bol ayuuliin hemjeend hvrsen bga shvv

Enkhee
Enkhee
10 сар 21, 2024 18:24

Hvvriin MAN-g yaaltai vee heleh muuhai vg ch bagadaad bnaa Ugrvvdee bushuu ter tseverlehee baiguulaachee Tvi yumaa ta nar

Зочин
Зочин
10 сар 21, 2024 18:26

Тэр жимс,эм,шороо тоосноос гадна Хүрэлсүхийн амл�##�тыг нэхэх чух�##� байнаа. Хүүк тууз хайчилсан юм бүр л мухар байх юмдаа, ичихгүй тэрний сүр сүр ярих нь гутамшигтай

Зочин Өлзий
Зочин Өлзий
10 сар 21, 2024 20:31

үнэн ГАЙХАМШИГ шүү дээ УТААНЫ УЛИРАЛ ХОТЫН САЛХИНЫ ДЭЭД ТАЛД НЬ ХОГ АСГАЖ ШАТААЖ БҮР БАРУУН УРД ТАЛД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ХОТОО ТОЙРООД ШАРИЛТАЙГАА ХАМТ ГЭР ХОРООЛЛЫН БҮХ УТАА ХӨРСНЫ БОХИРДОЛ ХОТ ДУНДУУР УРСАЖ БУЙ ГОЛ ГОРХИ НЬ ЦЭВЭР ХҮНИЙ ЯЛГАДАСНЫ БОХИРДОЛ

Зочин
Зочин
10 сар 21, 2024 20:52

Новш юмаа

Зочин
Зочин
10 сар 21, 2024 21:26

новшийн юмаа энэ засаг төр нь их хурлын гишүүдийн тоог нэмээл бдаг энэ баас шээсээ янү�##�чмаар юмаа тэнэг ард түмэнтэй юм чинь ингээл баас лгадасаа уугаад илээд байж бай

Зочин
Зочин
10 сар 22, 2024 02:26

Ардын намаас гэж....

Зочин
Зочин
10 сар 22, 2024 04:00

Хүүк ЕС болонгуутаа 3 зүйл ам�##�сан УТАА, БОХИРЫН ҮНЭР, НЕФТИЙН ҮЙЛДВЭР !!! Биелсэн юм бна уу ?!
Хүүк МАН учраас сонгууль болгонд ялаад л байдаг, харин амла лт нь биелдэггүй ээ !!!
Одоо МАН-тай нь, Хүүктэй нь хусах цаг болжээ !!!

Зочин
Зочин
10 сар 22, 2024 08:54

Энийг л шийдэж чадахгүй олон жил боллоо доо. Худ�##�ч Хүрэлсүх, поп Оюунэрдэнэ 2 худлаа ярихаас цаашгүй амьтад.

Irgen
Irgen
10 сар 22, 2024 22:34

Mgl uls ene bdlara heje neg hugjih yum blo tamine baas s###see tsewerlej shadahgui yduu oron yuma tamine

Зочин
Зочин
10 сар 23, 2024 13:44

Холын ангир биш шүү зөв бичээрэй.Холын АНИР за юу .Сэтгүүлчид зө бичиж сурах хэрэгтэй.Хянамгай няхуур бай л даа.

Зочин иргэн
Зочин иргэн
10 сар 23, 2024 13:53

Тэр чигтээ гэж бичээч,туулийн шугуй гэхгүй ээ Туулын шугуй'ер нь зөв бичиж сур даа
О.Соёлмаа.Дээр �##�даа үлдсэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button