Сэтгэл зүйн гэнэтийн цочролоос үүдэж нөхрөө хөнөөжээ
Өнгөрөгч онд буюу 2023 оны есдүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймагт өөрийн гэртээ нөхрийнхөө биед хэрцгийгээр халдаж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.
Хэргийн сэжигтнээр эхнэрийг нь шалгаж, хэд хэдэн мэдүүлэг авах үед тэрбээр тухай бүрт өөр өөрөөр мэдүүлж байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгуулахаар албаныхан СЭМҮТ-д хандахад эрүүл гэх дүгнэлт гаргажээ.
Тухайн хэрэгтэй холбоотой шүүх шинжилгээний байгууллагаас дараах дүгнэлтийг гаргасан байна.
-Хохирогч амьсгал дутагдалд орж амиа алдсан дүгнэлт гарав
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “... Амь хохирогч Г.Д-ийн цогцост хийсэн шинжилгээгээр духны шарх, зүүн чихний ар хэсгийн шарх, дагзны шарх, духны зулгаралт, зүүн мөрний зулгаралт, зүүн шанааны цус хуралт, зүүн чихний цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч Г.Д нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Мөн хохирогчийн цусанд 1.0 промил спиртийн агууламж илэрсэн. Энэ нь хөнгөн согтолттой байсан талаар дүгнэлтэд бичжээ.
Хохирогчийн төдийгүй хэрэгтний ойрын хүмүүсийн өгсөн мэдүүлэгт амиа алдсан нөхөр нь гэхх Г.Д-г хурц ширүүн авиртай, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй байж болзошгүй зан авир ажиглагддаг байсан гэжээ. Мөн эхнэр У.Б нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан талаар мэдүүлжээ.
Ойрын гэрчийн мэдүүлгээр "Г.Д нь эхнэр У.Б-ийг залуу байх үеэс нь эхлэн байнга зоддог байсан. Эхнэр Б-ийн нүүр хэсэг нь хөхөрч толгой өвдөөд байна гэж надаар эмчилгээ, үйлчилгээ авч байсан. Нөхөр нь зодоод байна гээд У.Б нь замын машинд дайгдан ирж байсан... Даланжаргалан сумын баяр ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаан болоход Г.Д нь эхнэр Б-г зодон, үсдэн авч гарч байсан удаатай" хэмээн мэдүүлсэн байна.
Хохирогчийн охин "Манай аав хоёр удаагийн харвалт өгснөөс хойш өөрийгөө авч явах чадвар муудсан. Хөл дээрээ ч тогтоод алхаж чадахгүй, ийш тийшээ савж унана, юм мөргөнө. Харваагүй байхдаа ч гэсэн уурлаад элдэв зүйл мөргөөд, өөрийгөө бэртээгээд явдаг байсан. Аймгийн эмнэлгийн зүгээс СЭМҮТ-д хэвтэж эмчлүүлэхийг зөвлөдөг байсан. Ээжийн хувьд одоо 70 хүрэх гэж байгаа хөгшин хүн. Насаараа хүчирхийлэлд амьдарсан" хэмээсэн байна.
Хэрэгтнийг СЭМҮТ-өөс сэтгэц хэвийн гэж дүгнэсэн байна
Хэрэгтэн анхан мэдүүлгээсээ хойш хэд хэдэн удаа зөрүүтэй болон өөр өөр мэдүүлэг өгч байсан учир түүний сэтгэцийн эрүүл мэндийг хэвийн эсэх талаар албаны хүмүүс тайлбар өгчээ.
СЭМҮТ-өөс “...У.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд болж байгаа үйл явдлыг зөв ойлгон мэдэж, тусган авч ухамсарлах чадвартай байна. Мөн болсон явдлыг сэргээн санах, дүрслэх чадвартайгаас гадна үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх үйл явдлыг санаж байна. Тиймээс У.Б нь асуусан асуултыг зөв ойлгон, ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” хэмээн дүгнэсэн байна.
Хохирогч болон хэрэгтний хамаарал бүхий гэрч нар, шүүх шинжилгээний дүгнэлт, СЭМҮТ-ийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж прокурорын байгууллагаас дараах ялыг оноох саналыг шүүхэд ирүүлсэн байна.
Гэнэтийн цочролд өртөж, амь насыг нь хөнөөсөн
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-р зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-ээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашиг болох хүний амь насыг хохироосон үйлдэл хийснээрээ У.Б-гийн үйлдэл нь нийгэмд аюултай байх тул мөн хуулийн 2.1.1-ээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь аффект буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санадаггүй, сэтгэл зүйн хувьд хөөрөлд орон, болсон үйл явдлын дараагаар сэтгэл гутралд орох, гэмт хэрэг үйлдэгдэх агшинд хүндээр доромжлогдсон эсхүл хүчирхийлэлд өртсөн байх, гэмт хэрэг хоромхон зуурт үйлдэгдсэн байх зэрэг нөхцлийг харгалзсан аж.
Хохирогч удаа дараагийн хүчирхийлэлд өртөж байсан учир олон удаагийн давтамжит үйлдлээр бус хоромхон зуурт уг хэрэг үйлдэгдэж, амь хохирогч Г.Д-ийн амь насыг хохироосон байх тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэснийг хохирогчийн өмгөөлөгч эсэргүүцэж, гэмт хэрэгтний сэтгэл зүйн хандлага, субьектив талын шинжийг анхааралгүйгээр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэрэг зүйчилснийг хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзжээ.
Сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон
Ийн хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, У.Б нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан болох нь тогтоогдож буй тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд холбогдуулан зүйчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У.Б-г “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзсэн байна.
Иймд Шүүгдэгч У.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.7 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулинй ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүргүүлж байна" хэмээжээ.
2024 оны найман сарын 12-ны өдөр тус хэрэгтэй холбоотой шүүх хурал болсон бөгөөд шүүх байгууллага прокурорын байгууллагын дээрх дүгнэлтэд үндэслэн дараах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, "Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт болоод гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар тэнсэн харгалзах ялаар буюу ялтай хугацаандаа оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ" гэв.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий эмэгтэй!
Жамаараа үхэж ч чадахгүй, үхэхдээ чядарсан насаараа дээрэлхүүлсэн нэгэн эмэгтэйд гай болж үхэж д�##�д ордог, жамаараа үхэх тавилан заяагаагүй хувиа хичээсэн архичин яаж ч үхсэн яадаг юм бэ, наад эмэгтэйгээ харин ясыг амраагаад сэмүүтэд эмчилэх хэрэгтэй, Олгомжтой шүү дээ, насаараа доромжлол, дээрэлхүүлэлд байсан эмэгтэй ч харин их дэссэн байна шүү, үмхий архичид жамаараа ч үхэх тавилан ч заяаагаагүй л байх юу даа.
ЗӨВ ШИЙДЖЭЭ ОДОО ХӨӨРХИЙ ЭНЭ ӨНДӨР НАСТАЙ ЭМЭГТЭЙ ТЭР НӨХРӨӨ ЗОВООХГҮЙГЭЭР ДУУСГАЖЭЭ НӨХӨР НЬ БАЙНГА УУРЛАЖ ЮМ ХУМ МӨРГӨДӨГ БАЙСАН ГЭНЭ ШҮҮ.ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ ЧАДВАРГҮЙ ЭНЭ НЬ НЭГЭН ТӨРЛИЙН СЭТГЭЦИЙН ӨВЧИН ЮМ ШҮҮ ДЭЭ.ӨӨРӨӨ ЮМ МӨРГӨӨД ҮХЧИХСЭН Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ ХӨӨРХИЙ МИНЬ ИНГЭЖ Л ТӨГСӨХ ТАВИЛАНТАЙ ХҮН БАЙЖ УМААХУМ УМ МААНИ БАДМЭ ХУМ
Нөхрийг нь сэтгэцийн өвчтэй гэж хэлж болохгүй. Хэрэв сэтгэцийн өвчтэй бол энэ хүний ял улам хүндэрдэг хуультай !
Шүүх их зөв шийджээ. Архи уухаараа агсам тавигчлыг уг нь газар дээр нь устгаж баймаар байгаа юм.
Монголын шүүх анх удаа хэргийг үнэн, зөв шийдсэн байна.
Энэ �########�уудаас зүгээрл с�##�чихсан бол амьдл байх байж хар гэж хэцүүү дандааа эм л�##�рынхаа хуур�##�тыг бодож өөриигөө тамлаж дараань нөгөөө худ�##�ч эмээ зовоодог гайтайл юм с�##�чих нь хамгиин зөв арга тус ту�####�а амьдарсан дээр шдээ м�##�уудааа
Хүний амь үнэгүй юу?
Тэрний амь үнэ цэнэтэй бусдын амь нас эрүүл мэнд з�##�уу нас үнэ цэнэгүй юу?! Эхнэрээ олон жил тарчилааж байхдаа үнэ цэнэ гэж юу болох тухай бодох өчнөөн жил сарууд байж дээ хүүхэд нь хүртэл харамсахгүй байхад чи харамсаад яахав дээ хэн байсныг чамаас бусад нь мэдээд хэлээд гэрчилээд байна. Хог шаар л байсан байна ганц ч хамарсах хүн байхгүй байна энэ бол цэвэр нотолгоо.Өмөөрч өмгөөлөөд сайн хүн байсан гээд хэлчих ганц ч хүн байхгүй чааваас
ЗӨВ ШД БУЗРУУДЫН 1 ДАЛД ОРЖ
З�##�уугаасаа байнга зодсон үед нь с�##�ахгүй насны эцэст ялтан болох гэж. Хайран амьдр�##�
huurhii musain erchud ehneriinhe gart uhed duusah yum bndo tamine herewee ehnere alsan bol huurhii er engej shiitgel awahgui l bhda tamine hunii erh ter jenderiin erh ni haana uilchiled bna tamine uhsen hun ug heleh bishde tamine
70 хүртэл зуура лдах шаардлагагүй. Насаараа л өөрийгөө дээрэлхүүлсэн байна. Эртхэн с�##�ж болно. Ядаж 60 хүрээд са лж болно. Нутгийнхан яадаг юм хүмүүс муулба л муулж л байг ! хэдийгээр энэ эмэгтэйг ойлгож байгаа ч арай л хөнгөн шийтгэл оноожээ. Хүнийг санаатай �##�сан. Амьсг�##� бүтнэ гэдэг санаатай ам хамрыг нь боосон байна. Муу хүчирхийлэгчийг а лж өөрөө шоронд орж эрх чөлөөтэй болдоггүй юм аа. Хамаг амьдр�##� чинь дуусах гэж байхад ингээд яадаг ? Зодуулдаг эмэгтэйчүүд байв�##� нэг сайн ярилцаж үзээд тохиролцоод тэрэндээ хүрэхгүй давтва л өөрийгөө эхлээд аюулгүй байда лд аваачиж байгаад с�##�. Монгол уужим зугтах өөр газар амьдарна гэвэл 21 аймаг байна. Са лаад өөр газар амьдарсан нь дээр ! За луудаа с�##�ж муу новшийг арчаагүй гэдгийг нь мэдрүүлээч ! Яв. Хүүхдээ аваад яв. Яагаад ч са лж болохгүй гэдэг хүмүүсийн зөвлөгөөг бүү дага ! Нэг са лсан бол яаж ч уйлж дуулж гуйж ирсэн зөөлөрч дахин бүү нийл. Нийлэхээр чинь чамайг �##�ах бүр ихээр хүчирхийлүүлэх магадла л нь өндөр. тэр бол зүгээр за ль. Өөрсдийгөө аварцгаа. Гэхдээ ингэж биш. Хөгшин болтлоо бүү зуура лд.
Эмэгтэйчүүдээ та нарыг эхлээд зодоход л ингэж эрэгчин эмэгчингээ үзэлцэх хэрэгтэй. Чимээгүй нэг өнгөрөөхөд хоёр дахь нь ирнэ. тэгээд байнга зодуулна. Анхнаасаа л хэвийн биш харилцааг бүү хүлээн зөвшөөр ! Нэг ярилцаад л засрахгүй давтв�##� са л ! Орчин үед энэ байд�##� хэвээр гэхэд үнэмшмээргүй.
Сэтгэл зүйн цочролд орсноо шүүх дээр яаж бат�##�ж чадсан бол ?
2023 оны есдүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймагт өнгөрөгч онд буюу өөрийн гэртээ... гэж бичихээр юу ойлгохов дээ. Бичнэ гэж матарлах юм аа
эхнэр хүүхдийн өмнө атаман болчихдог хөгийн гарууд ш байдаг шүү байдаг
Архичин ар гэрээ зовоосон хүн 70 хүрлээ ч засардаггүй юм байна л даа. Эртхэн л с�##�ж байхгүй тавьтиргүй өвгөнөөс. Насан турш ш�##� дэмий амьдрах юм даа. Алуурчин нэр зүүгээд. Яаж ч давчдсан хүн �##�на гэдэг зөвтгөшгүй үйлдэл шүү дээ. Өөрөө ч үйлийн үр үр хүүхдэдээ ч муу муухай хоч үлдээгээд.