УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй, байнгын хороогоор ирэх оны төсөв хэлэлцэнэ
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй. Зөвхөн маргааш хуралдахаар товложээ. Харин өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох
Нийгмийн бодлогын байнгын хороо:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Төсвийн байнгын хороо:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Тусгай хяналтын дэд хороо: Бусад /хаалттай/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.