НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн хөрснөөс 16 металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгааг шинжилгээгээр нотолжээ

Улаанбаатар хотын агаар мандал болон хөрсний чанар алдагдаад удаж байна. Энэ сэдвийг жил болгон хөндөж ярьдаг боловч хэн ч тоодоггүй, дөжирчихсөн сэдвүүдийн нэг болжээ. Гэтэл ийм орчин нөхцөлд амьдарч буй иргэдийн хувьд эрүүл аюулгүй байдал жилийн дөрвөн улиралд зөрчигддөг гэсэн үг.

Хамгийн сүүлд гаднын цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн (ЦШНХ) судлаачид манай улсад ирж хөвдний биомонитор ашиглан хийсэн бөгөөд 16 химийн элементийг илрүүлжээ.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын индексийг олон улсын аргачлалаар тодорхойлох судалгаагаар хөрсний болон хүнд металлын бохирдол 80 орчим хувьтай гарсан байна. Хөрсний бохирдлын дийлэнхийг хүнд металл буюу хүнцэл, кадми, хром, хар тугалгын бохирдол эзэлсэн аж.

Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн (ЦШНХ) судлаачид Улсын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хөвдний биомонитор ашиглан 2021 оны 12 дугаар сараас 2022 оны зургаадугаар сар хүртэл Улаанбаатар хотод судалгаа явуулсан байна.

Тэд цуглуулсан дээжнүүдээсээ 16 химийн элементийг илрүүлжээ. Хөвд нь өвлийн улиралд ихэвчлэн хүхэр болон фосфорыг хуримтлуулсныг тогтоосон байна. Харин хаврын улиралд хөнгөн цагаан, бари, хүнцэл, кобальт, хром, төмөр, хар тугалга, ванадий, цайр зэрэг элементүүдийг хуримтлуулсан байна. Харин хөвдний уутыг байршуулсан хугацаанаас үл хамааран хамгийн их химийн элемент хуримтлагдсан газар нь Дарь-Эх байв.

Хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад, Хром (Сг) 76.3 хувь, Хар тугалга (РЬ) 71.1 хувь, Цайр (21) 80.3 хувь, Зэс (Си) 65.8 хувь. Кадми (Cd) 48.7 хувь, Никель (Ni) 52.6 xyBb Tyc тус их байгаа аж. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь болсон байна.

Агаарын бохирдлын индескээс харвал өвлийн улиралд агаарын бохирдлыг ихэвчлэн хүнцэл, мөнгөн ус, хүхэр үүсгэдэг байна. Харин хавар төмөр, хөнгөн цагаан, ванадий, хром ихээр агаарыг бохирдуулдаг.

ЦШНХ-ийн секторын эрхлэгч “Бид хүчин зүйлийн шинжилгээ хийж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь түлш, эрчим хүчний систем буюу гурван дулааны цахилгаан станц (ДЦС), гэр хороолол, тээвэр, мөн байгаль орчны тоосжилт болохыг тогтоолоо” гэж хэлжээ.


Хүнд металын нэгдлүүд нь жирэмсэн эхэд, бага насны хүүхдэд, өсвөр насныханд, нас ахисан хүмүүст илүү нөлөөлж, хордлогын шинж тэмдэг илүү тод ажиглагдана. Хүнд метал бие махбодоос гадагшлахдаа удаан. Хар тугалга, мөнгөн ус зэрэг нь огт гаралгүй хүний биед бага, багаар хуримтлагдсаар хордлого үүсгэдэг. Хүнд металын хордлого авсан тохиолдолд бие махбодийн онцлог, нас хүйс, хордлого авсан хэмжээнээс хамаарч янз бүрийн шинж илэрдэг. 

Үүнээс толгой эргэх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, уур уцаар хүрэх, нойронд муудах, төмөр амтагдах, арьс загатнах, ханиалгах, бөөр, давсаг болон шээсний замын үрэвслийн шинж тэмдэг давамгайлдаг байна.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хотын хаана ямар бохирдолтой байгааг сайн тайлбарладаа

Зочин
Зочин

16 чинь бага байна. Зүгээр. Түүнээс их байсан ч нээг их хэцүү биш. Яагаад гэвэл улаанбаатарын бохирдлыг үл тоон олноороо чихэлдэж байгаа учраас. Хамаагүй хордож л байг. Энэ бол чухал асуудал биш. Харин бохирдлоос айж байгаа нь улаанбаатараас явах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button