Гадаад мэдээ

“TKAJV” компани Оюу Толгойд уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ

Австралид төвтэй “Theiss” компанийн Монгол дахь салбар болох “Thiess-Khishig Arvin JV” Оюу Толгойд гүний уурхайн үйлчилгээ үзүүлэх гурван жилийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний хүрээнд “TKAJV” компани зэс, алт болон гүний уурхайн төсөлд бүтээн байгуулалт, дэмжлэгийн үүрэг гүйцэтгэх юм.

“TKAJV” компанийн 300 гаруй ажилтан бүтээн байгуулалт, дэмжлэгийн ажилд нь оролцоно. Өмнө нь тус компани Оюу Толгойн гүний уурхайн төсөл дээр ажиллаж байжээ. “Theiss” компанийн гүйцэтгэх захирал Майкл Райт “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компани Оюу Толгойтой бат бэх харилцаатайг дахин харуулж байгаагаас гадна бид үйлчилгээгээ сайн чанартай үзүүлэхэд анхаардгийг онцолж байна. Мөн бид 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан Монголд өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг харууллаа” гэжээ.

Эх сурвалж: Mining Technology

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button