Гадаад руу машин захиалсан иргэд улсын дугааргүй үлдэхэд хүрч, цахим систем нь гацжээ
Нийслэлийн ИТХ хоёрдугаар сарын 8-нд хуралдсан. Энэ үеэр Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон.
Ингэснээр Улаанбаатарт 730 мянгаас хойш нэмж шинээр автомашины улсын дугаар олгохгүй гэсэн үг юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс автомашины "У" серийн дугаарыг шилжүүлэн авч, хариуцах тусдаа агентлаг байгуулахаар болсон.
Тус агентлагийг байгуулах болсон шалтгааныг Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахын тулд гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл "У" серийн дугаарыг олгосон хэвээр байвал түгжрэлийн асуудал шийдэгдэх боломжгүй гэсэн санааг тэрбээр илэрхийлж байв.
Тэгвэл дээрх шийдвэр хэрэгжиж, "У" серийн дугаар цаашид олгохгүй байхаар шийдвэрлэсэн тухай албаныхан мэдээлсэн. Тодруулбал арваннэгдүгээр сарын 8-наас энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Тэгвэл цаашид нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Ингэхдээ
- Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.
Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,
- Мотоцикл
- Механизм
- Зүтгүүр
- Чиргүүл
- Цистерн
- Тусгай зориулалтын автомашин
- Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгох юм.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор "У" серийн дугаар авах иргэд нэмэгдэж, АТҮТ-ийн дугаар олгох салбарууд ачаалалттай ажиллаж байна.
Уг асуудлаар АТҮТ-ийн Архив, хяналтын тасгийн дарга Д.Оюунсүрэнгээс тодрууллаа.
-"У" серийн дугаар олгохгүй болж байгаатай холбоотойгоор салбаруудын ачаалал нэмэгдэж байна уу?
-Улаанбаатар серийг арваннэгдүгээр сарын 8-наас хойш олгохгүй гэдэг мэдээлэлтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олгож байгаа салбаруудын ачаалал 30-40 хувиар нэмэгдсэн. Орон нутгаас Улаанбатар руу шилжиж байгаа шилжилт хөдөлгөөн таван хувийн өсөлттэй байгаа.
-Иргэдийн зүгээс асууж, хандаж байгаа гол асуудлууд юу байна?
-Ихэнх иргэд программын гацалттай холбоотойгоор салбараар үйлчлүүлж байна. Учир нь дээрх шийдвэртэй холбоотойгоор дугаар захиалгын сайтын хандалт ихсэж ачаалал нэмэгдсэнээр удаашралтай, гацалт үүссэн.
-Салбаруудад ирэхгүйгээр дугаараа цахимаар захиалах боломж ирэх сарын 8 хүртэл байгаа юу?
-Тийм. Манайх 11 дүгээр сарын 8 хүртэл Улаанбаатар, орон нутгийн дугаарыг хэвийн олгоно.
-Цахимаар дугаар захиалсан тохиолдолд хэд хоногийн дараа гардаг вэ?
-Иргэн өдөрт нэг дугаар захиалах эрхтэй. Захиалсан дугаараа 24 цагийн дотор ирж авна. Өөрөөр хэлбэл захиалснаас хойш 24 цагийн дотор бэлэн болдог гэсэн үг.
-Олгохыг хориглож эхлэх хугацаа хүртэл олгох улсын дугаарт тоон хязгаар заасан уу?
-Тийм хязгаарлалт байхгүй. Хэвийн олгож байгаа. Өчигдрийн байдлаар УКК гэсэн шинэ сер задарсан.
-Тоон судалгаа бий юу. Жишээлбэл өдөрт хэдэн хүн улсын дугаар авч байна вэ?
-Өчигдрийн байдлаар шилжилт хөдөлгөөн 2537-д хүрсэн байна. Импортоор бүртгэгдэж байгаа тээврийн хэрэгсэл 600 гарсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 200-300 байсан бол энэ доло хоногт 500-600 хүрээд байна.
Дээр заасан хугацаанаас хойш орон нутгийн импортын тээврийн хэрэгслийг хэвийн олгоод явна. Улаанбаатараас орон нутаг руу шилжиж буй тээврийн хэрэгслийг хэвийн шилжүүлнэ.
Нийслэлд шинээр бүртгэгдэж байгаа импортын тээврийн хэрэгсэл, орон нутгаас Улаанбаатар руу шилжих тээврийн хэрэгслүүд Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжиж байгаа. Бусад үйл ажиллагаа Авто тээврийн үндэсний төвд хэвийн явагдана.
Бид Циркийн урд байрлах АТҮТ-ийн салбарт очсон юм. Өдрийн цайны цаг таарсан тул ачаалал төдийлөн их биш хэвийн байна. Харин үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь дээрх шийвэртэй холбоотойгоор ирсэн бөгөөд тодорхой мэдээлэл аваагүй, төөрөгдөлд орсон хүмүүс ч байв.
Тэд "Энэ шийдвэр хэрэгжээд авто замын түгжрэл буурна гэж бодохгүй байна. Иргэдэд хүндрэлтэй, гэнэтийн шийдвэр байлаа. Гаднаас машин авч унах боломжийг хязгааарлаж байгааг гайхаж байна.
Жишээлбэл, гаднаас машин захиалсан. Тэр машин Монголд орж ирэх болоогүй тул улсын дугаар олголтыг зогсоохоос өмнө авахаар ирлээ. Ингэхдээ өөр машин дээр аваад өөрийн машинаа орж ирэхээр буцаагаад шилжүүлнэ гэсэн үг. Энэ мэт чирэгдэл их үүсгэж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙЯА МЭРГЭН ТӨРИЙН ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГЭХЭЭС ЯАХЫН ИНГЭЭД ТҮГЖРЭЛ ГЭДЭГ МАНГАСЫГ АЛЧИХЛАА ОДОО АЙЛУУДЫГ ГАЛ ТҮЛБЭЛ ЦААЗАЛНА ГЭХЭД УТАА АРИЛНАА ҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ИЙМ Л АМАРХАН БАЙСАН БАЙНАШТ.
Энэ шийдвэр зөвхөн жирий иргэдэд л үйлчлэнэ! Эрх дархтай хулгаач дээрэмчид дуртай үедээ хүсснээ хийх л болно.
iimerhuu mayagaar toriin ajil yavj bna daa. daraa ni garah ur dagavar irgeded ireh daramt yamar bh talaar guitsed bodoj tolovlohgui muiharlaad daraa ni ichihgui bid tegeegui buruu pilgoson bna gej soliorno. utaa tugjreliihee shaltgaaniig oilgohgui, irgediin yazguur erhend ichihgui haldana. omch horongotei bh, dulaan tohitoi amidrah, mongol ulsad cholootei tuhtai zorchih geh met
Huniig yaj tarchlaan zovooh ve gedeg deer unen tugsursun tur shuu...heleh ch ug alga
Нянборжуур ч ёстой сонгуулийн дараа гайх�##�тай сюрприз барилаа даа! МАН-г сонгуулиар дэмжсэн та бүхэнд баяр хүргэе!
Юм боддог шийдэл хайдаг хүнд бол арай өөр арга олдоно ,энэ бол хамгийн тэнэг болхи арга , бодох ч шаардлагагүй хүний хийж байгаа ажил
Аль зун ирэх ёстой, хил дээр гацсан машины эзэд хохирч байна шүү. Тэр хүмүүсийн суд�##�гааг гаргаж, машин орж ирсэн даруйд дугаарыг нь олгох ёстой.
Дугаар олгохгүй гэсэн шийдвэр чинь зохиомол эрэлт хэрэгцээ үүсгэж түгжрэл улам нэмэгдүүлэх тэнэг ажил боллоо ш дээ. Бололцоотой нь байгаа хэдэн төгрөгөөрө, боломжгүй нь зээл авч машин худ�##�даж аван түгжрэлийг улам нэмэгдүүлж байна. Одоо бүр 0 зогсолт болно. Нийслэлд байгаа хүн амаа цөөлөх, төвлөрлийг арилгах бодлого арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ.
Импортын машины тоог бууруулах арга хэмжээ авах нь зөв, гэхдээ хотын удирдлага яагаад зөвхөн сонгуулийн дараа ийм шийдвэр гаргаж олныг бухимдуулж байгаа юм бэ. Заав�##� цахилгаан, дулааны үнэ өсч байгаа үетэй давхардуулж, арп нийтийг бухимдхлтай байхад нь олон давхар торгуулийн арга хэмжээнүүдийг давхардуулан гаргаж байна вэ.
Түгжрэлээс болж хотынхны амьдр�##� там болсон, өдрийн ажлын 37 хувь нь биелдэг гэж яриад байгаа
Erguu nowshnuudaa ajilaa khii ! .Ard tumneer oroldokhoo bolio!....Ulsiin mungu idsen khulgaichuudiinkhaa khurungiig khuraa
Hiimel daguultai boloh geed bgashde dugaaraar yadiin hahah
энэ 126 хулгайч ард түмэндээ дандаа гай болж байх юумаа нэг өрхөд нэг машин гээд хууль гаргах ухаан байнуу 126 хулгайчааа
Автомашины импортын хууль 2013-2014 оны үед бэлэн болчихсон ЗТЯ мэргэжилтнүүд УИХ- оруулаад МАН-АН-Н мафиууд нь хүлээж аваагүй юмаа!!! Золбин улс төрчдийн гайгаар иргэд их хохирсон!!! Тэр бэлэн хуулийг шууд ширээн дээрээс сонгуулийн дараа ард иргэдрүү шидчихэж байгаа юм!!! МАН
Дугаар авахад хэдэн төгрөг вэ. 3 сая уу.
Албаар гац�##�т үүсгэж байна даа...Авилг�##� цэцэглэх нэг нэгж үүслээ