Top StoriesНИЙГЭМ

Хувь хүнээс нууцаар үр хөндүүлэх эм авч уусан жирэмсэн эмэгтэй амиа алджээ

Говь-Алтай аймагт 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зургаан сартай жирэмсэн эмэгтэй их хэмжээний булчин суллах эм уусны улмаас эх хүүхэд хоёул амиа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, эх баригч мэргэжилтэй 32 настай эмэгтэй амь хохирогчтой онлайнаар холбогдож зургаан ширхгийг 600 мянган төгрөгөөр худалдан борлуулсан, хэрхэн хэрэглэх зааврыг зурвасаар болон гар утсаараа өгч хэрэглүүлсний улмаас их хэмжээний цус алдаж, амиа алджээ.

Амиа алдсан эмэгтэй 3-10 насны хоёр хүүхдийн хамтаар амьдардаг, дээд боловсролтой бөгөөд тухайн аймагтаа цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан аж. Түүний ойрын эх сурвалжууд "Нөхөр нь тэр үед хөдөө явсан байсан" гэх мэдүүлгийг өгсөн байна.

Онлайнаар эм борлуулж заавар мэдээлэл өгсөн эмэгтэй Н.Б-н шүүх хуралдаанд дараах мэдүүлгийг өгчээ.

-Талийгаач "би 2 хүүхэдтэй нөхөргүй, одоо жирэмсэн байна надад туслаач” гэсэн-

“... Би нууц нэрээр фэйсбүүк хаяг нээж байгаад тэр групп дээр “эм авна” гээд бичсэн чинь “эм зарна” гээд Т гэдэг хүн холбогдож орж ирсэн. Тэгээд тэр хүнээс 750 мянган төгрөгөөр эм худалдаж авсан. Гэтэл би өөрөөрөө зулбачихсан учраас эмээ хэрэглэхгүйгээр өөртөө байлгаж байгаад анх эм авсан групп-рүү зар бичих гээд ороход тухайн эмийг худалдаж авна гэх зар байсан. Ингээд би зарын дагуу холбогдож асуухад "дөрвөн сартай жирэмсэн, удахгүй таван сар хүрнэ" гэж талийгаач хэлсэн.

Би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд “эмийг ийм ийм хүнд хэрэглэхгүй шүү” гэж зөвлөгөө өгсөн. Гэтэл надтай холбогдоод амьдралынхаа тухай ярьсан, “...би 2 хүүхэдтэй нөхөргүй, одоо жирэмсэн байна надад туслаач” гэсэн. Би эмнэлгийн хүний хажууд хэрэглэнэ, хажууд чинь хүн байна шүү гэж олон удаа сануулсан. Тэгээд юу ч бодож санаагүй тус болъё л гэж бодсон. Өөрөө бас жирэмсэн болж байсан болохоор ойлголцоод, юу ч бодоогүй муу санаа ч байхгүй дансаа өгөөд эмээ авсан. 

Энэ үйл явдалд гэмшиж байна. Надад өөрийгөө өмгөөлөөд байх шаардлага байхгүй. Би эм зарсан, тэр эмээс болоод хүний амь нас эрсэдчихсэн болохоор нэг их өөрийгөө өмгөөлөөд байх шаардлага байхгүй. Зүгээр л үйл явдлын талаар ярьж байна.

Талийгаач эмээ хүлээж авсныхаа дараагаар дугаараа нууцалж залгаад “чи мэдэх чадах хэмжээндээ зөвлөгөө өг, чи эмнэлгийн хүн  учир мэдэж л байгаа байх, зөвлөгөө өг тэгэхгүй бол дансаар чинь мөнгө орж гарсан. Би чиний ажлыг чинь мэдэж байгаа, фэйсбүүкийн зураг бүгд байгаа” гэсэн. Тухайн үед би ажилтай байсан учир ажлаасаа айгаад “би мэдэх чадах хэмжээндээ зөвлөгөө өгнө, ямар нэгэн юм болбол чи эмнэлэгт хандана шүү” гэж хэлсэн. Тэгээд эм хэрэглэхдээ ингэж хэрэглэнэ гэдэг зааврыг өгсөн. Тэр бол үнэн. Бид хоёр байнга утсаар холбогдож байсан. Надад өөрчлөлт гарч байгаа төлөөр, бие муудсан талаар ерөөсөө хэлээгүй. Тухайн үед хажууд нь том хүн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх" хэмээсэн байна. 

-Тус эмийг эмчийн жороор болон жоргүйгээр олгохгүй, эмийн санд худалдан борлуулахгүй гэх Эрүүл мэндийн сайдын тушаал бий-

Тус аймгийн амаржих газрын эмч: Амь хохирогч эмэгтэй манайд ирж үзүүлээгүй байсан. Түүний хэрэглэсэн Мизопростол эм нь умайн булчинг агшаах зорилгоор болон жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт хожуу хугацааны зулбалтын үед Эрүүл мэндийн сайдын 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаартай тушаал Үр хөндөлтийг зохицуулах журмын дагуу хийдэг. Мизопростол эмийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хэрэглэнэ. Тус эмийг эмчийн жороор болон жоргүйгээр олгохгүй, нийтийн үйлчилгээтэй эмийн санд худалдан борлуулахгүй гэж Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын" нэгдүгээр хавсралтад тусгагдсан байдаг.

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, шинжээч эмч: Амь хохирогч С.Н-н цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач С.Н нь 24-25 долоон долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан байна.

Тус хэрэгтэй холбоотой гэм буруугийн шүүх хурал энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхэд болсон бөгөөд дараах байдлаар шүүж тогтоосон байна.

-Шүүхээс зөвшөөрөлгүй эм худалдаж улмаар хүний амь хохироосон эмэгтэйд дөрвөн жил 4 сарын хугацаагаар хорих ял оноосон-

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн холимог хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хоёр жил 2 сарын  хугацаагаар хорих ял, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хоёр жил 1 сарын  хугацаагаар хорих  ял тус тус оногдуулж нийт эдлэх ялыг дөрвөн жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

-Хохирогчийн гэр бүл сэтгэл санааны хохиролд 449.3 сая төгрөг нэхэмжилсэн ч оршуулгын төлбөр болон хүүхдийн тэтгэмж болох 56.7 саяыг л төлсөн-

Мөн тус хэрэгт холбоотойгоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б амь хохирогчийн хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны хохиролд 449.3 сая төгрөг нэхэмжилсэн байна

Уг нэхэмжлэлийг шүүхээс "Амь хохирогч С.Н нь өөрийн хүүхдүүд болох 10 настай Н.Э гурван настай Н.А нарын хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй байсан бөгөөд тэрээр нас барахын өмнө буюу 2023 оны 11 дүгээр сард 1,2 сая төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж 440,000 төгрөгөөр тогтоогдсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд хүүхдүүдийг 18 нас хүртэл авах тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд Н.Э-д 16,8 сая төгрөг, Н.А-д 31.1 сая төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нь төлж барагдуулсан байна. Мөн оршуулгын зардал болох 8.8 сая төгрөгийг мөн төлсөн байна.

Прокурорын байгууллагаар дамжуулан бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй" хэмээн шийдвэрлэжээ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2024 13:53

ЁСТОЙ АЙМААР ХЭРЭГ БАЙНА ТЭР ХҮҮХДЭЭ ГАРГАНА Л БИЗ ДЭЭ? ХӨӨРХИЙ ЯМАР МУУСАЙН ЮМНУУД ЖИРЭМСЛҮҮЛЧИХЭЭД БУЛТААД ЯВДЫН.ХИЙСЭН Л БОЛ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч ЭНЭ ХӨДӨӨНИЙ ХҮҮХНҮҮД БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭЖ МЭДЭХГҮЙ ЭР ЭМГҮЙ Л ТӨРСНӨӨРӨӨ ҮЗЧИХНЭ ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ХҮРТЭЛ ГАРЧААД БАЙХАД ТЭГЭЭД Ч ИЙМ УДААН ЖИРЭМСЭН БОЛСНОО МЭДЭХГҮЙ ЯВААД БАЙХДАА ЯАДЫН ӨРӨВДМӨӨР ЮМАА.ХҮҮХНҮҮДЭЭ ХЭНИЙ ДООР ХЭЗЭЭ ЯМАР ЦАГТ АЛЦАЙЖ ХЭВТЭЖ БАВУУЛАХАА МЭДЭЖ БАЙЛДАА ЭРЧҮҮДИЙГ ХУЛХИДААЧ ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧЭЭ БИ НЭГ НОЙЛЬ ОРЧООД ИРЬЕЭ ГЭХЭД НААД МУУСАЙН ЭРЧҮҮД ЧИНЬ ТӨМСӨГӨӨРӨӨ ОРОЛДООД ХЭВТЭЖ БАЙНА АЛАНДАА БЭЛГЭВЧЭЭ ХИЙЧИХЭЭД ЧИНИЙХЭЭ АЛТ ШИГ ҮРИЙГ ШАХУУЛНА ЮУ ГЭЖ БЭЛГЭВЧ ХИЙХ ВЭ? ГЭХЭД НААДУУЛ ЧИНЬ МЭДЭХГҮЙ.БИ АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН ГЭХДЭЭ ТҮРС ШАХУУЛАХ ЭСЭХЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН Л ШИЙДНЭ ГАДУУР НЬ ГЭДСЭН ДЭЭРЭЭ ТАВИУЛЖ БАС БОЛНО АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙЦГАА ХҮҮХНҮҮДЭЭ МУНАГ ЭРЧҮҮДЭД БИТГИЙ АШИГЛУУЛ

Hoop
Hoop
10 сар 30, 2024 21:15
Reply to  Зочин

Гаргаж яахийн эцэггүй юмийг, гаргаснаас гаргахгүй нь зөв. Алцайсан хүүхнүүд үрийн сувгаа боолгооч!

Зочин
Зочин
10 сар 31, 2024 13:02
Reply to  Hoop

end tend vr tsatsaj ywdag ergvv ymnuudd bs uchir bn sht hariutslagaa hvleej chdku bol boowoo tasduul eswel vriin suwgaa boolgo viliin vr vvd anduurahgvi vree hayj ywsn ymnuud vilee vzej tosoor goojih tsag irne

Zochin
Zochin
10 сар 30, 2024 21:26

Argagui sh dee. Hyatad em emchiin bichiggui oldoj baigaa yum chini. Mongold ugdug baisan bol ter emegtei amid baih bailaa..

Оролдож
Оролдож
10 сар 30, 2024 23:50

Энэ зах фёсбүүкээр зөндөө охидууд авч уугаад үр хүүхдийнхээ амийг тандаж бгаа энэ эм зардаг улсуудад барьж аваад дооп т�##� нь 5 жилийн ял өгөөд бхад дахин ийм юм гарахгүй шүү дээ цагдаагийн эмэгтэйчүүдыг эм худ�##�дан авах хүн болгоод тоглоод бхад олон эмийн чёнж баригдаж ял авна даа

Galt
Galt
10 сар 31, 2024 01:18

Ymar aimaar ym be bvhel bvten 1ailiin amidral 2hvvhdiin ireedvig balallsan bn shdee iim baliar mongnoos bolj nvdee uhaj oghoos busdiig hiideg baliar ymnuudiig yun 4jil nasaar ni horih heregtei shde mongo ogood yadiin ehiig ni orloj chadhuu 2hvvhed ni eejgvi amidarch bn shdee bas ter jiremsen bolgson nohoriig ni olood bas tsug horih heregtei dawartsn ymnuud doodhoo tsahirch chadahgvi ene tend hvvhed hiigeel ywj bdg hariutslagaa hvleej chadahgvi ym bol yaah gj hvntei amidardgiin archaagvi ymaa

Эгэл
Эгэл
10 сар 31, 2024 10:42

Хаягаар нь ороод эмийн чэнжүүдээ барьж хүний амь хохироосон хам хэрэгтнээр ялла!Тэр цагт л ийм харамс�##�тай хэрэг дахиж гарахгүй болно,ядаж багасна,Эргүү шүүгчид ээ!!

Зочин
Зочин
10 сар 31, 2024 20:13

Хэнээс юугаа нуухавдээ хүмүүс минь ямар чамайг аочих биш ганц амьдрах хорвоодоо үнэн зоригтой 2той нүүр тулх�##� хэрэгтэй тэглээ гээд яах юм нэгэнт болдог юм болдогоороо болсон болхоос биш юунд айнвээ

Хариуцлага
Хариуцлага
11 сар 2, 2024 16:38

Хаа очиж хариуцлага хүлээх чадвартай хүн таарч. Ер нь бол 6 сар хүртэл тээчихээд �##�ах шийдвэр гаргасан тэр хохирогч ардаа үлдэх хүүхдүүдийг ч бодсонгүй, амьд үлдэх хүмүүсийг ч бодсонгүй. Ямар их зориг вэ. Дөнгөж бүрэлдэж байгаа хүүхдийг л аргагүй авхуудахад айж эмээдэг байхад хүн болчихсон байгаа амийг өөрөө зохицуулах гэж байдаг. Тэгээд тус болох гэсэн хүнийг бүр төлж дийлэхгүй өрөнд оруулж шоронгийн ха�##�га татуулж байдаг. Тэр хүн ч гэсэн хэдэн амь тэжээж яваа юм. Ёстой юу ч гэхэвдээ. 2-ын 2 хүүхэд тэгээд гаргахгүй байсан бол 6 сар хүртэл яах гэж тээв. Гэх бүлийн маргаанаас болоод л ийм шийдэлд хүрсэн байхдаа. Эрчүүд ч тэр эр чанараа �##�дчихсан хувиа хичээсэн зантай. Эмэгтэй хүнээс хатан ухаан нэхэхдээ өөрөө хаан биш харц заяатайгаа мэддэггүй. Юм л бол хатан ухаан ярьж дуугүй байсан нь хождог гэсэн хориг үгээр дарамт�##�ж амьдардаг нийгэм.

jack
jack
11 сар 3, 2024 09:12

yamar haramsaltai hereg vee. hoishid boduushdtai boljee

Холбоотой мэдээ

Back to top button