Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Өнөөдөр /2024.10.30/ Засгийн газрын 38 дахь хуралдаан болж байгаа бөгөөд 12 асуудал хэлэлцэж, 9 асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
-Оюутолгой төслийн явцын талаар,
-Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар,
-Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар,
-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар,
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар,
-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 14 мега төсөлтэй холбоотой асуудлууд хэлэлцэж байгаа аж.
Хуралдаан дууссаны дараа 13.00 цагаас Эрчим хүчний үндэсний хороо мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчнийхээ асуудлыг улс төржилгүй шийдээсэй. Монголын эрчим хүчний с�##�бар маш хүнд нөхцөлд байгаашд.
Нэг л попорсон тэнгэрийн юм ярьсан өлөн луйварчид
Мафиуудын шахааг оруулсан өртгийг иргэд дийлэхгүй шүү!!!