УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Доржханд: 2024-2028 онд эрчим хүчний хараат бус тусгаар улс болох зорилт тавьж байгаа

Өнөөдрийн /2024.10.30/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хамтарсан Засгийн газрын хамгийн эхний ажил эрчим хүчний реформ байх юм байна. Монгол Улс өөрөө эрчим хүчний орон юм байна. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байна. Газар дээрх эрчим хүчний нөөцөөр дэлхийд хоёрт орж байна. Энэ бол олон улсын судалгаа.Өндөрлөг тул салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй улс юм байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар эрчим хүчний дутагдалтай явж байна. Сүүлийн 40 жил эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаагүй. Нөгөө талаар дэлхийн улс орнууд ногоон эрчим хүчийг санхүүжүүлнэ гэдэг шийдвэрийг 2014 оноос хойш гаргаж байгаа.

Нүүрснээс цахилгаан гаргадаг станцуудад санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарсан. 20, 30 жилийн талцал маргаан, хийрхсэн популизмаас үүдэн бид том төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй нь үнэн. Үүн дээрээ дүгнэлт хийе. Томоохон төслүүдээ хэрэгжүүлье. Монголдоо сайхан амьдрах залуучуудын боломжийг бид эдийн засгийн өсөлтөөр л бий болгоно.

Гэтэл эдийн засгийн өсөлтөө тэлэх гэхээр хамгийн том хязгаарлалт нь эрчим хүчний салбар болчхоод байна.

Засгийн газраас 14 мега төсөл танилцуулсан. Үүний наймд нь 600мвт-ын цахилгаан эрчим хүч шаардлагатай болж байх жишээтэй. 150 мянган өрхийг орон суужуулах хөтөлбөрөө зоригтой зарлаж байгаа ч, цахилгааны асуудал шийдэлгүй байгаа.

Засгийн газар "Эрчим хүчнийхээ реформыг эхлээд хийе" гэдэг сонголтоо гаргасан. Иргэдэд буруу мэдээлэл зориудаар түгээж байгааг зогсоох ёстой. Зөвхөн үнэ тарифын нэмэгдэл биш.

  1. Хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжих
  2. Төрийн монопол болчихсон салбарыг хувийн сектор руу шилжүүлэх
  3. Төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр лүү шилжүүлэн задлах
  4. Эрчим хүчний технологийн шинэчлэл хийх

эдгээр нь цогцоороо эрчим хүчний реформ болох юм. Энэ реформ богино, дунд, урт хугацаанд үргэлжлэх ёстой. Урт хугацаандаа эрчим хүч экспортлогч орон болох. Монгол Улс бол энергийн орон гэдэг өгөгдөл дээрээ үндэслэн уул уурхайгаас хараат байдлаа задлах юм. Эрчим хүч экспортолж орлого олох боломжтой улс юм гэдэг урт хугацааны стратегийг харж байна. Дунд хугацаандаа буюу 2024-2028 онд эрчим хүчний хараат бус тусгаар системтэй улс болно гэдэг зорилт тавьж байгаа.

Манай улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолж байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 10 хувиар өсөж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
2024-10-30 13:08

МАЙХАН Л МӨРӨӨДӨЛ ЮМ ШААЗГАЙ ШАГШИРЛАА ҮНЭХЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААСАА ГАРВАЛ САЙН ХЭРЭГ.ЭНЭ НӨХӨРИЙН ХЭЛСНЭЭР ХАМТАРСАН ЗАСАГ НЬ Ч БАЙ МОНГОЛЫН ХУРДАЦТАЙ ХӨГЖИХ БОЛОМЖУУД ДЭЭР БҮГДЭЭРЭЭ ПОПУЛИЗМ ХИЙХГҮЙ ТАНАЙ МУУ ХӨСРИЙ НАМ МАНАЙ УЛААН НАМ ГЭХГҮЙГЭЭР НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЭВ ЭЕГҮЙ ХЯЗГААРГҮЙ ХИЙРХЛИЙН ЗОЛИОС НЬ АРД ТҮМЭН БОЛЧИХООД БАЙГААГ УХААРАХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ОДОО ЭРЧБИМ ХҮЧЭЭ ДАГААД ЯАГИ НАР ХҮРТЭЛ ҮНЭЭ НЭМЧИХНЭ ХЭЦҮҮ ДЭЭ

Уншигч
Уншигч
2024-10-30 14:58

Том том ярихаасаа түрүүлээд УБДС-ний удирдлагаар мэргэжлийн хүн ажиллуулаач. Ус, Дулаан, Цахилгааны ханган нийлүүлэгч нарын удирдлагаар мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай. Хэн нэгэн пялдагач, цүнх баригч нарыг томилохыг эсэргүүцэж байна.

Khorolgaraw
Khorolgaraw
2024-10-31 15:40

Tsahilgaan erchim huchnii uniig nemeh ni zuwuu demjij bn.

Холбоотой мэдээ

Back to top button