ДЭЛХИЙ

RSF: Хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг хаасан нь түгшүүр төрүүлж байна

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага Н.Өнөрцэцэгийг шүүх хуралтай холбогдуулан дараах мэдээллийг нийтэллээ.

Энэ онд хорих ял шийтгүүлсэн Монголын сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болохтой холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна.

Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно. Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр товлогдсон Zarig.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 11 дүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн.

Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хаалттай хуралдаж, сэтгүүлчид 4 жил 9 сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар буруутгасан. Тус шүүхээс шүүх хуралдааныг хаалттай явуулсан үндэслэлээ үндэсний аюулгүй байдал болон бага насны хүүхдийн эмзэг мэдээллийг хамгаалах үүднээс хэмээн тайлбарласан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх аливаа мэдээллийг бүрэн хааж байгаа нь түгшүүр төрүүлж байна.

Монголын иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явцыг ихээхэн шүүмжилж, сэтгүүлчийг буруутгаж байгаа үндэслэл нь ноцтой хэдий ч шүүх хуралдааныг хаалттай явуулсанд түгшиж буйгаа илэрхийлсэн. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд, энэхүү шийдвэр нь ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж, улмаар “хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох” үр дагавар авчирна гэж мэдэгджээ.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр шүүх хуралдааныг хаалттай явуулж, сэтгүүлчид 5 шахам жилийн хорих ял оноосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монголын сэтгүүлчдийг олон нийтийн ашигт нийцсэн сэдвээр эрэн сурвалжлахаас эмээхэд хүргэж болзошгүй аюултай жишиг тогтоож байна.

Тус хэргийг хянан хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хуралдааныг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг уриалж байна.

Н.Өнөрцэцэг нь Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг эрэн сурвалжилж, илчилснээрээ олонд танигдсан. RSF-т байгаа мэдээллээр, сэтгүүлч үүнийхээ төлөө нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдаж байв. Өнөрцэцэгт анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ олон нийтийн сүлжээнд шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсний төлөө “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгасан ба улмаар түүнийг хүнд гэмт хэргээр ялласан. Сэтгүүлчийг 2023 оны арванхоёрдугаар сард баривчлан саатуулж, хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьсоны дараа суллаж, хорих анги руу явуулах хүртэл гэрийн хорионд байлгасан. Монгол Улсын Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг сахих үүрэг амлалт өгсөн боловч тус улсад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал доройтсоор байна.

2024 оны тавдугаар сард сэтгүүлч Аюурзанын Баярмааг баривчлан саатуулж, улмаар Шадар сайд асан, одоогийн УИХ-ын гишүүний хууль бус шинжтэй үйлдлийг илчилсэнтэй холбогдуулан яллагдагчаар татсан. Монгол Улс 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оноос хойш 36 байраар эрчимтэй ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх нь түгээмэл үзэгдэл болж, хэвлэл мэдээллийн төвлөрөл өрнөж, улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, авлига хээл хахууль нэмэгдэж буй нь тус улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “хүнд” гэсэн ангилалд тооцогдоход хүргэж байна.

Мэдээллийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзэх боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2024 16:36

өлөн илтэд бусдын нэр хүндийг гутааж хууль бусаар хөлжиж боловсролгүй тэнэгээрээ нийгмийн сэтгэл зүйг завааруулаад зогсохгүй улс орны эсрэг зүйлд ашиглагдсан байхад шүүх хэргийг нь заваарулхнээ шоучид попчид хэрээ шиг овоорч бн

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:28

SHUUHIIG UURIIG SHUUMJILSEN BOLOHOOR SHUUH HONZON SANAJ HUURHII EMEGTEIG HARGISAAR YALLAJ BNA

Зочин
Зочин
11 сар 7, 2024 22:14

Гадныхан гэж манай улсад хагар�##�, хэрүүл, эмх замбараагүй байд�##� л авчирч байна.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 19:56

Үнэн зөв юм гэж байдаг бол өнрөөг сул�##�

Зочин
Зочин
11 сар 9, 2024 07:37

Хөөрхий эмэгтэй хүн ш дээ Нинжин сэтгэл Б на уу?Монголд ял эдлэх улс төрчид зөндөө Байна

Холбоотой мэдээ

Back to top button