Нийгэм мэдээ

ГУББГ: Халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсээд байгаа юм байна.

Эдгээр байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй тухайГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж: "Энэхүү 46 байршлыг ГУББГ-аас эрэмбэлж, нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад өдөр бүр ажиллаж байна. Тухайлбал, хаврын шар усны үерээс сэргийлж, эрсдэл үүсэх боломжтой газруудад тогтмол арга хэмжээ авч байна. ЧД-ийн 10 дугаар хороонд байрлах Дэнжийн "1000"-ийн нэгдүгээр суваг нь эрсдэлтэй байршлын нэг бөгөөд тус үерийн далан болон авто замын гүүрэн гаргалгаанд суваг татах, ухаж авсан мөсөөрөө хоёр талд нь далан үүсгэх, мөсийг зөөж цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button