З.Төрмандахыг “Гэмт хэргийн ул мөрөө устгаж магадгүй" гэж үзэж 30 хоног цагдан хорилоо

MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг уржигдар /2025.02.18/ Тагнуулийн ерөнхий газраас саатуулсан билээ.
Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Төрмандахыг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Улмаар яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн байна.
Энэ дагуу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Т-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ эрүү, гүйцэтгэх ажиллагаа дагнасан сургууль гүйцэтгэх танхимын эрхлэгч багш байсан, эвгүй дуугай царайлчихаад, бас тэнд бөөн цагдаагийн тэтгэвэрт гарсан хурандаа ажилтнууд байдаг юм чинь, мөнгөө гэж
насаараа цагдаад ажилласан хүн гэмт хэргээ яаж ч зувчуулж мэднэ
Баригдаж хоригдох болохоор биё өвддөг нь манай моод юмдаа
Цэрэг цагдаагийн дарга нар чинь яаасан ч бие муутай зориг зүрэхгүй мөрдөсний гол байдаг юм бэ дээ!!! Хүний адгууд нь цүнх барьж яваад цол ахидаг муухай тогтолцоо Монгол улсын хүчний байгуулагуудад нэвширчээ!!! Булай юм аа!!!
Нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг нууц далд аргаар мөрдөж илрүүлэх гүйцэтгэх ажил нь гэмт хэргийн яг нөгөө тал адилхан хулгайч зан ,санаа бүхэн бүрэлдсэн мэргэжлийн рецедив гэсэг үг ,мэргэжлээ буруугаар ашиглаж гүйцэтгэх ажилтны тангаргаа зөрчсөн багш гуай ял эдэлж жангаа хүртэждээ...
Наадах чинь яаж хуурамчаар өвдөж юу гэж ш.а.ах.аа сайн мэддэг мэргэжлийн хулгайч....
Улс доторхи улсын тагнуулын газрын дарга !!!!!