НИЙГЭМНийгэм мэдээ

Лондон хотод "Монгол тэмээний өдөрлөг" болно

ХХАХҮЯ “Торгоны замын тэмээ” ТББ хамтран  зохион байгуулж буй "Монгол тэмээний өдөрлөг"  Лондон хотод тавдугаар сарын 1-нд болно.

Энэхүү өдөрлөг нь байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой юм.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд гадаад хөрөнгө оруулалтаа өсгөх, экспортын гэрээ байгуулах, гадаадын худалдан авагч, байгууллагуудтай танилцах, брэндийн үнэ цэнийг өсгөж, компаниудтай хэлэлцээр хийх боломжтой.

Өдөрлөгөөр үзэсгэлэн худалдаа, компаниуд хоорондын B2B уулзалт, монголын виртуал тур аялал, язгуур урлагийн тоглолт, загварын шоу зохион байгуулахаар төлөвлөж байна гэж ЖДҮГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button