УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЦХИХХЯ Үндэсний түүх, соёл, уламжлалын болон танин мэдэхүйн нэвтрүүлэг ₮530 саяар бэлтгүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам танин мэдэхүйн болоод Үндэсний түүх, соёл, уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд 530 сая төгрөг төсөвлөсөн байна. Тодруулбал,

  • Танин мэдэхүйн нэвтрүүлгээ 264,870,000 төгрөгөөр бэлтгүүлэх
  • Харин Үндэсний түүх, соёл, уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлгээ мөн 264,870,000 мянган төгрөгөөр хийлгэх тендер зарласан.

Уг хоёр тендерийг өчигдөр буюу /2025-04-08/-ны өдөр зарласан бөгөөд материалыг ирэх сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авах товтой. Тендерт тусгагдсан нийт өртгийг сангийн хөрөнгөөс гаргаж, энэ онд санхүүжүүлэхээр тусгасан байна.

Өмнө нь, ЦХИХХЯ 176 саяар сансар, хиймэл дагуулын талаар нэвтрүүлэг хийлгэх тухай зарлаж байсан юм. Тус мэдээллийг дараах линк дээр дарж унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button