Нийгмийн

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байна

Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатайг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга даваад байна. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Ихэвчлэн 10-14 насныхан өвдөж байна. Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Манай төвийн эмнэл зүй, дархлаажуулалтын албаны эмч нар, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байгаа" хэмээгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайд бүртэгдсэн хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Тус суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг 4 компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-нд илэрчээ. Одоогоор хоолны ходлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байна. Голдуу 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button