"SK Telecom" үүрэн холбооны сүлжээ 23 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алджээ

Солонгосын хамгийн том үүрэн холбооны оператор SK Telecom кибер халдлагад өртөж, HSS сервер буюу сүлжээний зүрх хэсгээс IMSI, IMEI, USIM auth keys зэрэг эмзэг мэдээллийг хакерууд хулгайлсан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд SK Telecom компанийн гүйцэтгэх захирал Рю Ён-сан сүлжээний халдлагын талаар хийсэн мэдээлэлдээ, “Хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй тул бүх хэрэглэгчдэдээ USIM болон eSIM үнэгүй солих үйлчилгээг санал болгож буйг” хэллээ.
Харин солих үйлчилгээ өнөөдөр /2025.04.28/ 10:00 цагаас эхэлнэ. Энэ хүрээнд SK Telecom-д бүртгэлтэй байсан бүх хэрэглэгчид улсын хэмжээнд байрлах T World салбарууд болон нисэх буудлын роуминг төвүүдээр дамжуулан солих боломжтой.
SK Telecom хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсанаар данснаасаа мөнгө алдах, хувийн мэдээллээр зээл авах зэрэг эрсдэлтэй юм байна.
Эх сурвалж: Chosun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.