Гадаад мэдээ

Хакдуулсан "SK Telecom"-ийн сим картыг нэг өдөрт 4 сая 280 мянган хүн солиулжээ

Солонгосын хамгийн том үүрэн холбооны оператор SK Telecom кибер халдлагад өртөж, 23 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар SK Telecom бүх хэрэглэгчдэдээ USIM болон eSIM үнэгүй солих үйлчилгээг өнгөрсөн даваа гарагаас /2025.04.28/ эхлүүлээд байгаа юм. Уг үйлчилгээнд БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд мөн хамрагдаж байгаа билээ.

Тэгвэл СӨҮЛ SK Telecom компани энэ мягмар гарагт сим карт солих үйлчилгээний талаар, Саяхан илэрсэн хакерын халдлагын улмаас нийт 280 мянган хэрэглэгч USIM картаа үнэ төлбөргүй солиулсан. Мөн 4.32 сая хэрэглэгч онлайнаар солих захиалга өгөөд байна гэж мэдээллээ.

Энэхүү солих үйлчилгээ БНСУ даяар 2600 гаруй салбарт явагдаж байгаа юм. Нийт 25 сая хэрэглэгчийн USIM картыг солих ажлын явж хоёр дахь өдрөө ийн үргэлжилж байна.

Түүнчлэн уг халдлагатай холбоотойгоор SK Telecom өндөр хэмжээний торгууль хүлээж магадгүй болоод байна. Учир нь LG U+ компани 2023 онд 300,000 хэрэглэгчийн мэдээлэл алдагдуулсанд 6.8 тэрбум воны торгууль төлсөн байдаг.

Эх сурвалж: Chosun

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button