НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол иргэд БНСУ-д гэр бүлээ батлуулах боломжтой болжээ

БНСУ-ын Мугпу хотын явуулын консулын үйлчилгээгээр монгол хосууд гэр бүлээ батлуулжээ.

Тодруулбал, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны Бямба гарагт Өмнөд Чолла мужийн Мугпу хот болон түүний ойр орчмын бүсэд ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүлсэн байна.

Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой энэ удаагийн арга хэмжээг Мугпу хотын “Nice777 lounge байранд зохион явуулж, төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүлжээ.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын иргэн Б.Мөнхсайхан, Б.Алтантуяа нар гэрлэлтээ бүртгүүлэн Монгол Улсын өрхийн тоог нэгээр нэмсэн байна.

Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Сөүл дэх Төрийн банкны Төлөөлөгчийн газар, БНСУ-ын “JB банк”,  "GME" мөнгөн шилжүүлгийн компани, “Century 21” олон улсын франчайз үл хөдлөх хөрөнгийн зууч, “Чингис” хууль зүйн товчоо зэрэг байгууллага хамтран оролцож тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлэн, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 17:13

Эндээс 3 хүүхдээ хаяж зугтаад тэндээ өөр хүүхэнтэй амьдарч байгаа сайхан гар байна хөөе

Холбоотой мэдээ

Back to top button