Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Иранд олон долоо хоног үргэлжилсэн цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна

Доналд Трамп тушаал өгсөн тохиолдолд АНУ-ын зэвсэгт хүчин Иранд олон долоо хоног үргэлжилсэн цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Хэрвээ цэргийн ажиллагаа явуулбал урьд өмнө нь үзэгдээгүй ноцтой мөргөлдөөн дэгдэж магадгүй юм.

АНУ болон Ираны дипломатчид өнгөрсөн долоо хоногт Оман хотноо Техраны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн. Үүнтэй зэрэгцэн Трамп тэнгисийн цэргийн хүчнээ Ойрх дорнодын ойролцоо төвлөрүүлж байгаа тул нөхцөл байдал хурцдаж, хэлэлцээ үр дүнд хүрэх ёстой гэсэн дарамтыг нэмэгдүүлж буй.

Трамп Хойд Каролина муж дахь армийн баазаар зочилж, цэргүүдтэй уулзахдаа Ирантай тохиролцоонд хүрэхэд хэцүү байна гэжээ. Тэр “Заримдаа айлган сүрдүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг шийдэж чадах ганц зүйл нь тэр” хэмээсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли Иранд урт хугацааны цэргийн ажиллагаа явуулах талаарх асуултад “Ерөнхийлөгч Трамп Ирантай холбоотой асуудал дээр ямар ч арга хэмжээ авахад бэлэн байгаа” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ханд
Ханд

Афганистанаас хөөгдсөн

Зочин
Зочин

Сайхан байлдаасай

Холбоотой мэдээ

Back to top button