Гадаад мэдээДЭЛХИЙ

“Godfather”-ийн жүжигчин Роберт Дувалл 95 насандаа таалал төгслөө

Оскарын шагналт жүжигчин Роберт Дувалл 95 насандаа таалал төгссөн байна. Түүний эхнэр Лучиана Дувалл өөрийн Facebook хуудас дээрээ “Боб бүтээсэн олон дүрүүддээ бүхнээ зориулж, яг ямар хүн бүхий дүр вэ гэдгийг харуулахыг хичээдэг байсан” гэж бичжээ.

Роберт “Godfather” болон үргэлжлэл телевизийн цуврал болох “Lonesome Dove”-д Корлеонегийн гэр бүлийн өмгөөлөгч Том Хагений дүрийг бүтээснээрээ хамгийн алдартай. Тэрээр мөн “To Kill a Mockingbird” кинонд Бүү Радли, “The Great Santini”-д дэслэгч хурандаа Булл Мичем гэх мэт дүрүүдийг бүтээж байсан билээ.

Тэнгисийн цэргийн адмирал болон сонирхогч жүжигчин нарын гэр бүлд төрсөн тэрээр АНУ-ын Мэриланд мужийн Аннаполис хотод өссөн. Роберт Иллоной мужийн Приципиа коллежийг төгсөж, АНУ-ын армид алба хаасныхаа дараа Нью-Йорк руу нүүжээ. Тэнд тэрээр жүжигчин Дастин Хоффман болон Жин Хакман нартай нөхөрлөсөн байна. Түүний хамгийн анхны кино нь “To Kill a Mockingbird” байсан юм. Дувалл нийтдээ 100 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэслэгч хурандаа гэж ямар цол байнаа... Юм бичих гэж байж жоохон судлалдаа "Дэд хурандаа" гэнэ шднн Б.Буяндоржооооооооо

Холбоотой мэдээ

Back to top button