Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин, ОХУ хоёр хэлэлцэж Трамп Киевт шахалт үзүүллээ

Украин болон ОХУ-ын төлөөлөгчид мягмар гарагт /2026.02.17/ Женев хотноо АНУ-ын зуучлалаар уулзлаа. Швейцарт болсон хэлэлцээрээс өмнө ОХУ Украины зарим бүсэд шөнийн цагаар агаарын цохилт өгсөн байна. Үүний улмаас Одессагийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд ноцтой хохирол учирсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ.

Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Бид дайныг зогсоох зохистой тохиролцоонд хурдан хүрэхэд бэлэн байна. Оросуудаас асуух асуулт бол тэд яг юу хүсэж байгаа вэ” гэсэн юм. ОХУ-ын хэвлэл мэдээллүүд Женевт болсон хэлэлцээг зургаан цаг үргэлжилж, маш хурцадмал явагдсан хэмээсэн байна. Уулзалтыг зуучилсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинаас үр дүн хүлээж байгаа гэжээ. Тэр “Үүнийг л хэлье. Украин хэлэлцээрийн ширээн дээр хурдан суусан нь дээр” гэсэн юм.

ОХУ Украиныг Донбасс бүсээс цэргээ татаж, бүхэлд нь өгөхийг шаардаж байгаа. Дайн эхлээд дөрвөн жил өнгөрч байгаа ч Донбасс бүхэлдээ Москвагийн хяналтад ороогүй л байна. Украины хувьд одоогийн хяналтад буй нутгаасаа нэмж өгөх нь хүлээн зөвшөөршгүй шаардлага гэх байр суурийг илэрхийлсэн.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button