Гадаад мэдээДЭЛХИЙ

Куба улс АНУ-д бүртгэлтэй завь дээр байсан зэвсэгтэй дөрвөн этгээдийг хөнөөжээ

Лхагва гарагт /2026.02.25/ АНУ-ын Флорида мужид бүртгэлтэй хурдан завь Куба улсын усан хилийг давж орж иржээ. Кубын засгийн газар мэдэгдэл хийснээр бол хурдан завь дээрх этгээдүүд тус улсын эргийн хамгаалалтын алба руу гал нээсэн байна. Үүний хариуд Кубын эргийн хамгаалалтын алба гал нээж, завь дээр байсан дөрвөн хүн амь үрэгдсэн үлдсэн зургаан этгээд бэртсэн гэж засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.

Кубын Дотоод хэргийн яам мэдээлэхдээ завь дээр тус улсын засгийн газрыг эсэргүүцдэг кубачууд байсан гэсэн юм. Тэдний зарим нь Кубад эрэн сурвалжлагдаж байсан гэдгийг Дотоод хэргийн яам онцолжээ. Завь дээрх этгээдүүд буу, гар буу, гараар хийсэн тэсрэх бөмбөг, сумнаас хамгаалах хантааз, дурантай байсан гэж албаныхан мэдэгдсэн байна.

АНУ Кубад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсэн хурцадмал үед энэ хэрэг гарав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, АНУ-ын засгийн газрын алба хаагч уг явдалд оролцоогүй гэсэн байна. Флорида мужийн улстөрчид Куба улсын гаргасан мэдээлэлд итгэхгүй байгаа гэдгээ илэрхийлж, тусдаа мөрдөн байцаалт явуулахыг АНУ-ын засгийн газарт уриалжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харгис Америк буруугаа бусдаас хайх хэрэггүй. Кубад хориг тавьж, дайн өдөөх аваас Монголоос америкийн элчинг хөөж явуулна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button