Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байх ёстой
2026 оны Монгол хэл бичиг болон ЭЕШ-ын бүртгэл гуравдугаар сарын 04-нд эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусах юм. Ингэхдээ өмнөх оны шалгуулагчдын бүртгэл гуравдугаар сарын 6-наас эхэлнэ. Шалгуулагчид нь өөрийн сурч буй сургалтын цахим системд хандан бүртгүүлэх юм. Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2028 оны долдугаар сар хүртэл элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулах аж. Харин түүнээс хойш элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулж сонгох шалгалт буюу байгалийн ухаан, нийгмийн ухаан дотроо тус бүр гурван сонголттой, монгол хэл, математик тус бүр хоёр сонголттой зэрэг байх юм байна.
Х.ХУЛАН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.